Хятадын Dobot Robotics компанийн робот 1800 км зайнаас хүнээр VR малгайн тусламжтай удирдуулж, нарийн ажиллагаатай стейк хийжээ.
South China Morning Post хэвлэлд онцолсноор, роботын хөдөлгөөн маш нарийн, оновчтой байсан байна. Тэр грильд тос түрхэхээс гадна хуруугаараа чимх давс авч чадсан байна. Энэ нь машинуудын хувьд маш хүнд даалгавар юм. Робот болон түүнийг удирдаж байсан оператор Хятадын өөр өөр мужид байжээ.
Эл туршилт нь роботуудыг зайнаас угсралтын ажил гүйцэтгэх, нарийн тоног төхөөрөмж засварлах, мэс засал хийхэд ашиглах боломжийг нээж байна. Саяхан худалдаанд гарсан хүн дүрст Atom роботын үнэ нь 27.5 мянган ам.доллар гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )