Хонь
Өнөөдөр та гартаа бүх өнгийн харандаа атгасан тул энэ өдрийг өөрийнхөө хүссэнээр будаарай. Энэ өдрийн таны уриа “Тайван, зөвхөн тайван байдал”. Байгаа зүйлсээ хэзээ үнэлж сурах вэ?
Үхэр
Та хүүхэд нас руу очиж чадахгүй ч дурсамжаа сэргээж болно. Хаа нэгтээ дуудаж байгаа бол сэтгэлээ дага. Эс бөгөөс хожим нь харамсана. Хэнийг ч шүүмжлэх хэрэггүй. Учир нь таны шүүмжлэл хэрэггүй хүнд хүрнэ.
Ихэр
Өмнө нь сайн хийсэн ажлынхаа үр шимийг хүртэх цаг нь болжээ. Удаан хугацаанд таны утасдахыг хүлээж байгаа хүн рүү залгаарай. Ямар нэгэн өөрчлөлт хийхэд тохиромжгүй үе.
Мэлхий
Олон хүн өнөөдөр танд татагдах ба танд их таатай байна. Хамгийн гол нь халуун дулаан нь бүх хүнд хүрэлцэх ёстой. Хэнийг ч тагнах гэж бүү хичээ. Олж мэдсэн зүйл нь сайн зүйл авчрахгүй. Та өөрөө ч буруу ойлгож болно шүү дээ.
Арслан
Эсрэг хүйстнийхээ сонирхлыг ихэд татна. Үүнийг зөвөөр ашиглаарай. “Дуугүй байх нь алт” гэсэн эртний мэргэн үгийг санахад илүүдэхгүй. Айлд зочлох хэрэггүй. Та өнөөдөр урилгагүй зочин.
Охин
Маш их ажил амжуулж, өөрийнхөө хөдөлмөрч занг гайхаж, үүнээсээ таашаал авна. Өнөөдөр бага ярьж, их хийнэ. Хэчнээн хичээсэн ч таны нүдэж буй хаалга өнөөдөр онгойхгүйгээр цоожлогджээ.
Жинлүүр
Олны анхаарлын төвд байх тул урилга хүлээн авахаас бүү ай. Танихгүй хүмүүстэй уулзах байсан ч тэр. Кино үзэх хүсэл төрвөл инээдмийн киног нь сонгоорой. Тархиа амраагаарай. Долоо хэмжиж нэг огтол.
Хилэнц
Өнөөдөр та жинхэнээсээ бусдын өмнө нугаршгүй байна. Хамт ажилладаг хүн нь буруугаа танд тохох гэж оролдоно. Өнөөдөр гэрлэхэд тохиромжгүй өдөр.
Нум
Нуруу тэгш, сэтгэлийн амар амгалан, дур булаам инээмсэглэл. Эд байхад хүссэн өөрчлөлт нь удахгүй таных болно. Өөрөөсөө сул дорой хүнийг бүү гомдоо. Дэлхий бөөрөнхий.
Матар
Өнөөдөр таны замд урт удаана хугацаанд түшиг тулгуур болох хүн таарна. Баруун солгойгүй зөвлөгөө өгөхдөө бусдын хувь заяанд нөлөөлөх хэрэгтэй эсэхээ бодоорой. Өнөөдөр болгоомж илүүдэхгүй.
Хумх
Сайхан арга хэмжээнд оролцож, урам зориг авахаас гадна өөрийгөө хөгжүүлэхэд нь нэмэр болно. Автомашинаар явахгүй байх нь дээр. Өнөөдөр та яагаад ч юм өөрөөсөө өөр хүнийг анзаарахгүй.
Загас
Сайхан үг хэлэхээс бүү харамла. Сэтгэлээ нээхээс бүү ич. Хариуд нь ямар их зүйл авч болдгийг харна. Санал, санаачилгадаа нухацтай хандвал өвөрмөц санаануудаа хэрэгжүүлж чадна. Өнөөдөр хийж болох зүйлийг маргааш хүртэл бүү хойшлуул.
Сэтгэгдэл ( 0 )