Засгийн газрын гадаад зээл тусламжийн төслүүдийн үр ашиг, бүтээмжийг сайжруулахын тулд төслүүдийг нэгтгэх, орон тоо, бүтцийг шинэчлэх, урсгал зардлыг бууруулах зэрэг арга хэмжээ авах агуулга бүхий Засгийн газрын тогтоол гарлаа. Өнөөдрийн байдлаар төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий албанд 474 ажилтан ажиллаж байна. Эдгээр төсөл, хөтөлбөрүүдийн урсгал зардалд 2023-2024 онд 57 тэрбум төгрөг зарцуулсан бол 2025 онд 29,7 тэрбум төгрөг батлагдсан байна.
Харин шинэ Засгийн газрын тогтоолоор зардлыг дахин 40 орчим хувиар бууруулан 11,5 тэрбумыг хэмнэхээр тооцлоо. Өөрөөр хэлбэл, зээл тусламжийн хэлэлцээр бүрийн дараа тусгайлсан төсөл хэрэгжүүлэх нэгжүүд байгуулагдан ажиллаж ирсэн. Харин эдгээр олон төслийн нэгжүүдийг нэгтгэн “Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж”-ийг байгуулж, орон тоог 200 орчмоор багасгах боломжтой болжээ. Мөн төслийн нэгжүүд хувийн байгууллагуудын оффис түрээслэхгүй, зөвхөн харьяалагдах төрийн байгууллагын байранд ажиллах үүрэг өгчээ. Ингэснээр жил бүр дунджаар 2 тэрбумын зардлыг хэмнэнэ.
Цаашид шинээр эхлэх гадаад, зээл тусламжийн төслүүдэд төслийн нэгжийг шинээр байгуулахгүйгээр холбогдох салбарын нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжид хамааруулах юм.

Сэтгэгдэл ( 3 )
tur hemneh zuil zubduu bna. Jijuyr garuul tseverlegch gesen dangar tusuviig shuud companyd gereelj daatgadag boloh heregtei yag japan shig