Энэ жилийн баяр наадмын түрүү бөхөөр та хэнийг тодорно гэж бодож байна вэ? Мөн хэнийг түрүүлээсэй гэж хүсэж байна вэ?
Энэ хоёр өнгөц харвал ижил юм шиг хэрнээ үнэндээ хоорондоо их өөр асуулт. Гэхдээ энэ хоёр асуултад хоёуланд нь та нэг л бөхийг нэр цохож байвал, тэр бөх түрүүлбэл таны хувьд аз жаргал бялхсан наадам болох нь дамжиггүй.

Түрүү бөхийг таана гэдэг одоо цагт буудах л ажил. Тэрнээс биш Монголчууд түрүү бөхөө Б.Бат-Эрдэнэ гэж нэрлэдэг гэх наргиа хүртэл гарсан цаг нэгэнт ард хоцорсон. Тэгэж хэтийдэн давамгайлсан их аварга өнөө цагт үгүй.
Цагийг эзэлсэн их аварга нэг жилд 30 барилдаанд зодоглохдоо 30-ууланд нь түрүүлж байхад, Дуламжавын Мөнх-Эрдэнэ тавантаа үзүүрлэж байхад таахад хялбар байсан нь дамжиггүй.

Б.Бат-Эрдэнэ аваргын өөрийнх нь “Гүндүүгүй яриа” нэвтрүүлэгт уригдан ярилцахдаа өгүүлснээр түрүүлнэ гээд бүр зочид буудлын танхим урьдчилаад захиалчихсан байсан шиг явдал одоо үгүй.
Гэхдээ бөхийг гаргаахгүй таадаг хүмүүс бий юу гэвэл бий. Тонж манлай засуул Д.Цогзол гуай тээр жил буюу 2002 онд Г.Өсөхбаяр түрүүлж, Б.Гантогтох үзүүрлэдэг жилийн наадмыг яг тааж билээ.
.jpg)
“Бөх” сонин тэгэхэд наадмын таавар зарлаж, олон зуун хүн оролцдог байв. Д.Цогзол гуай наадмын өмнөх өдөр өрөөнд орж ирснээ “За миний хүү, үүнийг битгий тааварт оруулаарай. Би зүгээр чамд гээд таавраа хэлчихье. Энэ жил Г.Өсөхбаяр түрүүлж, Б.Гантогтох үзүүрлэнэ. Шөвгийн дөрөвт Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат аваргууд үлдэнэ” гэж билээ. Тэр хүний хажууд өчүүхэн миний бөх мэдэх гэж юусан билээ. Гэхдээ л “Яагаад хоёр аваргыг шөвгийн дөрөвт унагачихав?” гэж бодол зурсхийн орж ирэлгүй яахав.
.jpg)
Тэр даруй “Яагаад?” гэж асуухад инээмсэглэчихээд гараад явчихаж билээ. Тэгээд наадмын хоёр өдөр сэтгэл догдлон хүлээсээр яг таарч билээ. Хоёр аваргыг дөрөвт үлдээд, Б.Бат-Эрдэнэ аварга Г.Өсөхбаярыг авч өгнө, харин А.Сүхбат Б.Гантогтохтой тунаад өгнө гэдгийг аль хэдийнэ Д.Цогзол гуай бодоод олчихсон, тэгээд Г.Өсөхбаяр түрүүлнэ гээд өөрөө тооцчихсон явсан нь тэр. Уг нь тэр үзүүр түрүүнд Б.Гантогтох олон ч мэх хийж, сайн ч барилдсан. Гэвч давж чадаагүй л дээ. Нэгэнтээ даваагүйгээс хойш сайн барилдсан ч мартагдах нь жам.
.jpg)
Тэр өвөлдөө Их Эе болоход, Б.Гантогтох “Би энэ жилийн наадмаар илүү барилдсан ч унасан” гэж хэлэхэд Г.Өсөхбаяр ахыгаа өмөөрч харцага Г.Батбаяр босож ирээд “Илүү барилдсан юм бол давчихгүй яасан юм бэ?” гэснээр хурлын уур амьсгал хурцадсан үйл явдал ч болж л байлаа.
Наадмын дараахан Д.Цогзол гуай тааралдаад, “Ах нь өмнө нь бас нэг наадмыг тааж шагнуулж байсан юм” гэж билээ. Харин хэдэн оны наадмыг хэлснийг нь мунхаг би мартаж орхижээ. Ингэж яг таадаг хүмүүс бий бий.
.jpg)
Энэ жилийн наадмын түрүү бөхийн хувьд бол Хэн түрүүлье, дээшээ барилдая гэж бодож барилдах вэ? гэдэг л байна. Хүний амьдрал янз бүр, эрээн бараантай. Зарим бөх ямар нэгэн шалтгаанаар их өртэй болчихсон бол өрөө дарах гэнэ. Өрөө дарах гэсэн бөх түрүүлье гэхгүй. Яагаад гэвэл түрүүлээд 15 сая төгрөг л авна. Тэрний оронд яригдаад байдаг хэрнээ баригддаггүй өнөөх “найраа”-г хийгээд илүү хэдийг олоод хувийн асуудлаа шийдчихье гэж бодохыг үгүйсгэх газаргүй.
Тиймээс та бидний харж найдаж буй бөхчүүдийн цаана ямар учир шалтгаан, бодол байгаагаас бүх зүйл хамаарна. Мөн бэртэл байна. Наадмын өмнөхөн бөхчүүд бэртэх тохиолдол байдаг. Нэгэнтээ бэртэлтэй бөх дээшээ барилдахгүй. Хэр чинээгээрээ давчихаад бас л хэвтчихнэ. Харин нутгийн зүг харж хэвтэх үү, спорт хороо руугаа харж хэвтэх үү гэдгээ л шийдэх хэрэг.

Ноднин жилийн наадмаар хямдхан гайтай зүлэгнээс болж хэдэн ч бөх хальтарч унав. Зарим нь бүр хүнд ч бэртсэн. Энэ наадмын дараагаар бөхийн дүрмээ шинэчилж, наадмыг байгалийн тэгш зүлэг дээр хийнэ гэсэн заалт ч оруулмаар санагдтал харамсмаар барилдаан олон болсон.
Хамгийн гол нь энэ жилийн наадмаар олон бөх түрүүлэх гэж барилдаасай. Наадмын өмнө хэн нэгэн бөхийн нэрийг дурдаж сэвтүүлээд яахав. Бас таадаг хүн шиг том том үгс бичээд ч яахав. Гол нь бөхчүүддээ хандахад, шударга сайхан барилдаж, жудаг ёсоо хүндлэн сахиарай.

Ард олон түрүү үзүүрийн бөхийг харахыг хүсэхээс гадна монгол бөхчүүд маань нүнжигтэй, жудагтай, эр шиг эр байхыг харахыг хүсдэг юм. Аваргаа, түрүү бөхөө дагаад ард олны сэтгэл уужирч, ухаан санаа сэргэж байвал сайхан шүү дээ.
Бөхчүүд маань хүчтэй, үнэн шударга барилдах болтугай! Наадам сайхан болог ээ!

Сэтгэгдэл ( 7 )
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

Монголын төр засаг, өв уламжлал нь хүртэл маапаантай, хөгжье гэвэл өөрсдийгөө хөгжүүл тэгэж байж цэгцэрнэ.
Допингтой бөх түрүүлчихгүй л бол хэн нь ч түрүүлсэн яах вэ дээ, нэг их хэрэгтэй сонин ч юм биш
Одоо наадамд хэн түрүүлэх нь бөхчүүдэд л сонин байх, ард түмэнд бол нэг их сонин биш болсон байх оо