Налайх дүүргийн баяр наадмын хүчит бөхийн барилдаан болж өнгөрлөө. Энэхүү барилдааны түрүү үзүүрт Архангай аймгийн Тариат сумын харъяат цэргийн заан Өнөрбаянгийн Батсуурь, Увс аймгийн Ховд сумын харъяат аймгийн харцага Нямжавын Ширчинхүү нар шалгаран барилдлаа.
Ө.Батсуурь нэг их удаж төдөлгүй тахимдаж дайраад давснаар аймгийн арслан цол хүртлээ.
Энэхүү наадмын нэг онцлог нь Говь-Алтай аймгийн Шарга сумын харъяат сумын заан Д.Далайбаяр нэгийн даваанаас эхлэн таван улсын цолтон давснаар аймгийн начин цол хүртсэн нь юм.
Д.Далайбаяр нэгийн даваанд улсын харцага Б.Одгэрэл, хоёрын даваанд энэ барилдааны зүүний магнайд боссон улсын гарьд Ш.Жаргалсайхантай оноолт таарч давсан. Гурвын даваанд улсын заан Б.Батмөнх түүнийг амлаж, унасан юм. Ингэснээр цолны эрэмбээр дөрвийн даваанд Говь-Алтайнхаа улсын гарьд Ж.Бат-Эрдэнэтэй таарч, эсвэл тааруулж, давлаа.
.jpg)
Тавын даваанд улсын өсөх идэр начин Чинчулууны Батчулуун амлан авч, аймгийн начин цолны босго алхууллаа. Улсын таван цолтонг, тэгээд бүр том цолтнуудыг давж, аймгийн цолд хүрсэн бөх байдаг бол цөөхөн л байх.
Ийм замаар зургаагийн даваанд гарч ирсэн Д.Далайбаярын давааг цэргийн заан Ө.Батсуурь гүйцээж, амлан давсан юм.

Сэтгэгдэл ( 8 )
Mongol erchuud shudraga baidaa
Гоё ингэж тэнэгтэх нь намын заавар
Сайхан хулхи барилдаан болжээ, найраа ч найгаа алдаж байгаа юм байна даа, кк
Зовлогоноос MongolZ-ын хүүхдүүд салгана
Hhihi
Hhihi
Haha 6 giin davaand guicheej ch geh shig
Haha 6 giin davaand guicheej ch geh shig