Х.Нямбаатар: Даншиг наадам жуулчдыг татахад чухал ач холбогдолтой

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 06 сарын 28

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадам Хүй долоон худагт ёслол төгөлдөр эхэллээ. Тэртээх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй Монголын шашин, соёлын наадмыг сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын өвөрмөц бүтээгдэхүүн болгон хөгжүүлж ирсэн билээ. Энэ жилээс нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” болгон өргөн агуулгатай зохион байгуулж байна. 

Тус наадмыг нээж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Улаанбаатар хотоос жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд Даншиг наадам зохион байгуулдаг байсан. Мөн жил бүрийн аравдугаар сарын 29-нд нийслэлийн өдрийг тэмдэглэж ирсэн. Тэгвэл энэ жилээс анх удаа нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамтад нь жил бүрийн зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлал тогтож байна. Нийслэлийн иргэдийн баяр, даншиг наадмыг нэгтгэснээр цар хүрээ нь өргөжин тэлж, жуулчдыг татахад чухал ач холбогдолтой. Өндөр гэгээн Занабазар “Өргөө” нэрээр анх байгуулж байсан Улаанбаатар хот эдүгээ дэлхийн хотуудтай мөр зэрэгцэн өргөжин хөгжсөөр байна. Зуун жилийн турш тасраад байсан монголчуудын уламжлал, өв соёлын наадам “Хүрээ цам-Даншиг наадам”-ыг эргэн сэргээж, соёлын аялал жуулчлалын бүрэлдэхүүн болгон хөгжүүлснээр Монгол Улсыг дэлхий нийтэд сурталчлах томоохон брэнд болно гэдэгт итгэлтэй байна. Даншиг наадам нь Монголын ард түмний эв нэгдэл, бидний түүхэн соёлын үнэт өвийг ирээдүй хойчдоо хадгалан үлдээх чухал арга хэмжээ болохын хувьд ард түмнийхээ эв нэгдлийг бадраахад наадмын утга учир оршино” хэмээв.

Уг наадмын хүрээнд хүчит 256 бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, шагай, сур харвааны наадам, сээр цохих тэмцээн зохион байгуулж буй. Мөн энэхүү наадамд Улаанбаатар театрын “Монгол туургатан” болон есөн дүүргийн ардын авьяастнууд оролцож, ая дуу, бүжиг наадмаа үзэгчдэдээ хүргэхээс гадна монгол хувцасны үзүүлбэр үзүүлж, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэнг дэлгэж байгаа юм. Түүнчлэн лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн зохиож, цам харайх, Соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх, шашин, соёлын үзэсгэлэн худалдаа зэрэг олон сонирхолтой арга хэмжээ болж байна. 

НЗДТГ, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд хамтран зохион байгуулж буй нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадам Хүй долоон худагт хоёр өдрийн турш үргэлжилнэ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Буриад зон(122.201.31.6) 2025 оны 07 сарын 09

Маш сайхан наадан боллоо өмхий хушуу амаа хөдөлгөж \nсурсан толгой нь өтсөн мэдрэлийн гажигтай Сармагчинуудад\nюу ч үзсэн падлий алга шүү дээ там руу залхаасан тэд

1  |  0
Зочин(202.9.40.144) 2025 оны 06 сарын 30

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

0  |  0
Зочин(202.9.40.144) 2025 оны 06 сарын 30

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

0  |  0
asumi(73.109.136.113) 2025 оны 07 сарын 01

ХАР ХАНТАЙЗТАЙ МАНЖУУД Л ЗОГСОЖ БАЙНА ДАА

1  |  0
Зочин(59.153.112.175) 2025 оны 07 сарын 09

Миеэ одоо ичээсэй нямбаа хотод юу хийж болдогийг яруу тодоор харуулж бнаа бна

2  |  0
DR. ADITYA(197.211.63.79) 2025 оны 06 сарын 29

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

zochin(49.109.6.58) 2025 оны 06 сарын 28

teneg uvgun mine Mongold ochson gadaadiin biedee avch buhniig hulgaich nar deeremdeed bna er n Mongol d gadaad uls ochih oo bolj bgaa bdag yum aa hulgaid aldana hohrono uilchelgeenii soelgui muu n burdcheed bna hohroh gej l Mongol ochodgui yum bol bohir zavaan jorlon harah gej yavdgui yum bol

0  |  0
dorj(59.153.113.239) 2025 оны 06 сарын 28

Богдод зориулсан даншгийг жинхэнэ утгаар нь тэмдэглэхгүй юм бол чиний наад наадам чинь утгагүй жүжигчилсэн үзүүлбэр болж хэнд ч хэрэггүй хог боллоо. Битгий ард түмний мөнгийг ийм утгагүй, хуурамч үзүүлбэрт үрээд бай Нянгараа.

0  |  0
dorj(59.153.113.239) 2025 оны 06 сарын 28

Богдод зориулсан даншгийг жинхэнэ утгаар нь тэмдэглэхгүй юм бол чиний наад наадам чинь утгагүй жүжигчилсэн үзүүлбэр болж хэнд чи хэрэггүй хог боллоо. Битгий ард түмний мөнгийг ийм утгагүй, хуурамч үзүүлбэрт үрээд бай Нянгараа.

0  |  0
Close menu