ҮСАХ-д "Монгол Соёл Монгол Наадам" арга хэмжээ зохион байгуулагдана

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 07 сарын 09

 

Хүүхэд залуус, гэр бүлээрээ цагийг ая тухтай, хөгжилтэй өнгөрөөх боломжийг бүрдүүлдэг Үндэсний соёл амралтын хүрээлэн Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан шинэ тоглоом, тайзны арга хэмжээ, хөнгөлөлт урамшууллыг нэгтгэсэн "Монгол Соёл Монгол Наадам" хөтөлбөр гарган, дурсамж дүүрэн амралтыг бэлэглэхээр зэхжээ.

 

 

Наадмын өдрүүд буюу 2025 оны 7-р сарын 10-14 өдрүүдэд ҮСАХ 11:00-00:00 цагийн хооронд ажиллан, олон төрлийн сонирхолтой арга хэмжээнүүд болон олон хөнгөлөлт урамшууллууд зохион байгуулагдана. 

Тухайлбал, 7-р сарын 11, 12 өдрүүдэд 20:00-23:00 цаг хүртэл тайзны арга хэмжээ зохион байгуулагдах ба "Түмэн эх чуулга", "The Galthmah", "Magnolian", "The Royal Heartaches", "The Logos" зэрэг хамтлагууд болон Dj Chinba & Nymka нар хүрэлцэн ирж, үнэ төлбөргүй тоглолт зохион байгуулна. Мөн үзэгчдийн дунд сонирхолтой уралдаан, тэмцээн зохион байгуулах гэнэ. 

 

 

Баяр наадмын өдрүүдэд тусгайлан гаргасан Naadii Extreme багцын тасалбар худалдаанд гарна. Уг тасалбарт Наадий бэлэгтэй купон дагалдах бөгөөд уг тасалбараар дурын 5 тоглоом дээр тоглох боломжтой. Уг бэлэгтэй купонд Парк Боулинг төв, Dreamy drinks bubble tea, Хаан шорлог, Urban donat зэрэг газруудаар 20-100 хувь хямдралтай үнээр үйлчлүүлэх эрхийн бичиг дагалдах аж. 

 

 

Мөн долоодугаар сард төрсөн хүмүүс төрсөн өдрөөрөө бичиг баримтаа эх хувиар нь авчраад 3 тоглоом дээр үнэ төлбөргүй тоглох эрх авах боломжтой бол Киоск машинаас тасалбараа 5% хөнгөлөлттэй үнээр авах боломжтой аж. Хямдралтай үнээр тасалбар худалдаалагдах хугацаа энэ сарын 15-ны өдрийг дуустал үргэлжилнэ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top