ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 07

Өнөөдөр 2022.07.07. Билгийн тооллын 8. Монгол эх оронд маань нар 05 цаг 01 минутад мандлаа, 20 цаг 53 минутад жаргана.

Улаанбаатар хотод бороотой. Өдөртөө 19 хэм, шөнөдөө 13 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн шоколадны өдөр. Соломоны арлуудад өнөөдөр Тусгаар тогтнолын өдөр, Танзанид Хөдөө аж ахуйн өдөр, Хойд Осетод Бүгд найрамдах улсын өдөр тохиож байна.

Энэ өдөр Их Британийн бөмбөрчин, «The Beatles»-ийн гишүүн Ринго Старр, Италийн дуучин, хөгжмийн зохиолч Тото Кутуньо, Америкийн жүжигчин Шелли Дюваль, Францын жүжигчин Беренис Бежо, Аргентины жүжигчин, бүжигчин ихрүүд Мартин болон Факундо Ломбард, Америкийн уран гулгагч, дэлхийн таван удаагийн аварга Мишель Кван зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1931 оны энэ өдөр улсын ажилчин, малчин эмэгтэйчүүдийн анхдугаар Их хурал хуралджээ.

1970 оны энэ өдөр БНМАУ, Судан улсын хооронд дипломат харилцаа тогтоов.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1971 оны энэ өдөр Шведийн алдарт «ABBA» хамтлагийн гишүүн Бьёрн Ульвеус, Агнета Фэльтскуг нарын хурим болжээ.

1989 оны энэ өдөр Бухарестад болсон хуралдаан дээр Михаил Горбачёв социалист улсууд өөрсдийн замаараа хөгжих эрхтэй гэж мэдэгдэв.

1997 оны энэ өдөр Төв Европт хохирол дагуулсан үер болжээ.

Өнөөдөр үс засуулвал нас уртасна.

Энэ өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Харин мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа. Бага халуун буух улирал 11 цаг 18 минутад эхэлнэ.

Хол газар явах бол баруун хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top