Спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил 90% байна

Б.Сэцэн | Zindaa.mn
3 цагийн өмнө

Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилгын ажил 90%-ийн гүйцэтгэлтэй байгаа аж. Барилгын ажлыг өнгөрсөн онд эхлүүлж, өнөөдрийнб айдлаар дотор заслын ажил болон гадна тохижилтын ажлууд үргэлжилж байна.

Уг спорт цогцолбор нь 29.9 мянган ам.метр талбайдг хамрах агаад гурван давхар спорт цогцолборын барилга, хөлбөмбөг, талбайн теннис, сагсан бөмбөгийн талбайд, гүйлтийн зам, дасгалын талбай, ногоон байгууламж усан оргилуур байх юм. Мөн нэгдүгээр давхарт нь албан хаагчдын өрөө, хурлын танхим, ариун цэврийн өрөө, агуулах, хоолны заал, хувцас солих болон бэлтгэлийн өрөө зэрэг шаардлагатай өрөө тасалгааг иж бүрнээр нь төлөвлөжээ. Харин хоёрдугаар давхарт үндсэн сагсанбөмбөгийн заал, дасгалжуулалтын талбай бүхий жүдо болон бөхийн төрүүлд, заалны хөлбөмбөг, волейбол зэрэг спортын олон төрлийн заал, хананд авиралтын хэсэгтэй байх юм. Гуравдугаар давхарт нь үзэгчдийн суудал, камер болон шүүгчийн өрөө, ашиглалттай дээврийн талбайтай байх аж.

Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангаас уг спорт цогцолборыг барихад зориулж 2025 онд нэг тэрбум төгрөгийг шилжүүлжээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top