БИДНИЙ НЭГ | Д.Оюунцэцэг: Өөрийнхөө амьдралыг сайхан байгаа мэтээр бусдад ярьдаг нь миний АЛДАА байсан

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

"Bio-Spa" бясалгалын төвийн үүсгэн байгуулагч Д.Оюунцэцэг Zindaa.mn сайтын "Бидний нэг" буланд зочноор уригдлаа. 

Түүний хувьд 30 гаруй жил Гаалийн байгууллагад ажилласан нэгэн. Төрийн хувцас өмсөж, тангараг өргөж, үргэлж толгой өөд, мөр цэх, итгэл дүүрэн амьдарч байсан ч амьдалд бүдэрч, амьсгалж ч чадамгүй хүнд өдрүүдтэй нүүр тулсан өдрүүд түүнд бий. 

Харийн тэрээр энэхүү өдрүүдийг бясалгалын ачаар даван туулж, дааж давшгүй мэт зовлонд унасан хэн бүхэнд туслахаар "Bio-Spa" бясалгалын төвөө нээжээ. 

Тэрээр "Өөрийнхөө амьдралыг сайхан байгаа мэтээр бусдад магтаж ярьдаг нь миний алдаа байсан. Хүн дотоод мөн чанараа алдсан үедээ дандаа бусдаас өөрийн амьдралын асуултын хариултыг авах гээд байдаг. 

Миний амьдралд тохиолдсон тэр зүйлийг одоо би зовлон гэж ярихгүй л дээ. Тухайн үедээ тэнгэр хөмрөөд, орчлон ертөнц байхгүй болчихсон юм шиг, хүн төрөлхтөнд байж боломгүй зовлонг би эдлээд байна гэдэг ойлголтыг өөртөө өгчихсөн байсан. 

Энэ бүхнийг би бясалгалын ачаар давж гарч чадсан. Алт шиг тэр олсны үзүүрээс атгаж чадсан, одоо улам бүр ахина гэж боддог" гэлээ. 

 

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top