
Телевизийн реалити шоу нэвтрүүлгийн зах зээлд шинэ өнгө, төрх бий болгож, бие, сэтгэл, харах өнцөг, үзэж туулсан амьдрал, өөрийгөө өөрчлөх хүсэл тэмүүлэл, алдаа оноо бүхнээ олны өмнө ил гарган илэрхийлэх өвөрмөц шийдэл, сонирхолтой оролцогчдыг нэгтгэсэн BE STRONG шоуны онцгой дугаар өнөөдөр үзэгчдийн хүртээл болно.
Шоу хэдийн талдаа орж, оролцогчид өөрийнхөө чухам хэн болохыг, хэн болж өөрчлөгдөж буйг харуулсаар байна.
Зорилгодоо хүрэх зам амар байдаггүй. Өдөр бүрийн хичээл зүтгэл, гаргасан сонголт, бууж өгөөгүй мөч бүхний ард өнөөдрийн үр дүн бий.
Оролцогчид энэ хугацаанд өөрсдийгөө сорьж, өөрчлөлтийн төлөө тууштай ажилласан. Харин одоо тэд дараагийн том даваа болох хагас финалын шатанд өрсөлдөхөд бэлэн болжээ.
Өнгөрсөн хугацаанд тэдний бие биедээ өгч байсан "Үнэн" ба "Худал" картын үнэлгээ дараагийн шатанд шалгарах гол шалгуурын нэг болох болно.
Дэлгэцийн өмнө өөрсдийн үнэн төрхөө харуулж, түүнтэйгээ тэмцэн, сэтгэлгээний хязгаараа тэлэх шинэ сорилуудтай нүүр тулсан тэдний хэн нь хагас финалд шалгарч үлдэх бол?
Шоуны дүрэм ёсоор ролцогчдын дөрөв нь шоуг цааш үргэлжүүлэх эрхтэй болох бөгөөд өнгөрсөн хугацаанд оролцогчидтой мөр зэрэгцэн ажилласан зөвлөхүүд өнөөдөр ноён Ё.Мөнхдэмбэрэлтэй нэгдэж, оролцогч бүрийн туулсан замыг эргэн харж, ил тодоос эхлээд нүдэнд үл харагдах өсөлт өөрчлөлтийн талаар өөр хоорондоо ярилцан, шийдвэр гаргах болно.
Мөн шоуны зөвлөх Ё.Мөнхдэмбэрэл оролцогч бүртэй ганцаарчлан уулзаж, тэдний дотоод өсөлтийг дэнсэлнэ.

Эхний шатанд амжилттай оролцож, явцын үнэлгээгээр тэргүүлсэн баг 50 саяын үнэлгээ бүхий үнэт эдлэлийн эзэн болно. Аль баг нь өөрсдийгөө дайчилж, өсөлт гаргаж чадсан бол?
Хагас финалын шатанд шалгарч үлдсэн дөрвөн оролцогчоос цаашид үргэлжлүүлэн өсөлт гаргаж, өөрийгөө ялан дийлж, эерэг өөрчлөлт авчирсан цор ганц ялагч шоуны дараагийн шатны ялагч болно.
Найман өөр түүх, найман өөр зорилго. Гэхдээ тэднийг нэгтгэж буй зүйл нь өөрийгөө ялах хүсэл... Энэхүү хүслээ бодит болгож чадсан дөрвөн оролцогч чухам хэн байх бол?
Асуултын хариултыг өнөөдөр 20:30 цагаас ТВ8 болон Channel 11 телевизээр хүлээн авч үзээрэй.





Сэтгэгдэл ( 0 )