
Өнөөдөр 2026.06.05. Энэ оны 156 дахь өдөр бөгөөд он дуусахад 209 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 04 цаг 53 минутад мандаж, 20 цаг 48 минутад жаргана.
Улаанбаатарт бага зэргийн бороотой. Өдөртөө 14 хэм дулаан, шөнөдөө 3 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Дэлхийн байгаль орчны өдөр, Дэлхийн төрөл зүйлээр ялгаварлан гадуурхахтай тэмцэх өдөр тохиож байна. Шинэ Зеландад өнөөдөр Мод суулгах өдөр бол Азербайжанд Газрын нөхөн сэргээлтийн, Данид Үндсэн хуулийн өдөр, Сейшелийн арлуудад Чөлөөлөх өдрийг тэмдэглэж байна.
Өнөөдөр Италийн жүжигчин Стефания Сандрелли, Оросын зохиолч Юрий Вяземский, Америкийн жүжигчин Марк Уолберг, Испанийн хөлбөмбөгч Рубен де ла Ред, Оросын уран гулгагч, Олимпын аварга Юлия Липницкая зэрэг алдартан мэндэлжээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1644 онд Манж Чин гүрний хаан Шүнзийн цэргүүд Бээжин хотыг булаан эзэлж улмаар Мин гүрэн мөхжээ.
1873 оны энэ өдөр Занзибарын султан Баргхаш бин Саид Их Британи руу илгээдэг боолын худалдаа, түүнийг дагасан кластерыг бүрэн хаав.
-Баруун хязгаарт энэ өдөр хязгаарын сайд Гончигдамба дайны байдал тогтоож, цэрэг дайчилгаа зарлажээ.
1947 онд Харвардын их сургуульд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жорж Маршалл дайны хөлд нэрвэгдсэн Европ тивд эдийн засгийн туслалцаа үзүүлэхийг дэлхий дахинд хандан уриалав.
1950 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Харри Трумэн гадны улс орнуудад үзүүлэх тусламжид 3.121 тэрбум ам.доллар хуваарилах хуулийг баталжээ.
1957 оны энэ өдөр Их Британи болон АНУ-ын Атомын хэлтэс мэдээлэл солилцохоор тохиролцов.
Мөн оны энэ өдөр мансууруулах бодис судлаач, доктор Херберт Бергер атлетикийн тамирчдыг сэргээш хэрэглэсэн эсэхийг шалгаж байхыг санал болгожээ.
1966 оны энэ өдөр түүхэнд гурав дахь удаагаа задгай сансарт хүн гарав. Америкийн сансрын нисэгч Южин Сернан задгай сансарт гарсан гурав дахь хүн болжээ.
1967 оны энэ өдөр Ойрх Дорнодод Араб, Израилийн зургаан өдрийн дайн эхэлжээ.
1981 онд АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвөөс хүний дархлааны системд ноцтой аюул учруулах нэгэн төрлийн халдварт өвчний тухай шинжлэх ухааны нийтлэл гаргав. Энэ нь ХДХВ/ДОХ-ын талаар анх удаагаагаа олон нийтэд танилцуулсан нийтлэл байжээ.
1989 оны энэ өдөр Тиананьмений талбайн бослогын үеэр Танкийн цувааг зогсоож буй эрийг гэрэл зургийн хальснаа буулгав. Үүнээс хэдхэн хормын дараа танкийн цуваа бослогыг хүчээр дарсан билээ.
2004 онд Францын нийслэл Парис хотод анх удаагаа ижил хүйстэн хос хуримлав.
2006 оны энэ өдөр Серби улс тусгаар тогтнолоо зарлав.
2017 онд Монтенегро улс НАТО буюу Умард Атлантын цэргийн эвслийн 29 дэх гишүүнээр элсэв.
Мөн Бахрейн, Египет, Ливи, Саудын Араб, Йемен, Арабын нэгдсэн Эмирт гэсэн арабын зургаан улс бүс нутгийг тогтворгүй болгож байна гэж үзэн Катартай дипломат харилцаагаа таслав.
Өнөөдөр үс засуулбал өлсөж ундаасна
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )