ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Өнөөдөр 2026 оны тавдугаар сарын 30-ны өдөр. Энэ өдөр 2026 оны 150 дахь өдөр бөгөөд он дуусахад 215 хоног үлдэж байна. Эл өдөр зуны тэргүүн сарын шинийн 17, үс засуулахад сайн: Жаргал ирнэ гэж заажээ. Өглөөний наран 04:59 цагт мандан, 20:40 цагт жаргана.

Улаанбаатар хотод өнөөдөр бороо шивэрнэ 20 хэмийн дулаан, шөнөдөө 4 хэмийн дулаан байна. Иймд уншигч та хувцсаа тохируулж өмсөөрэй.

Өнөөдөр Анхиллийн арлуудын өдөр, Хорватын төрийн өдөр, Никарагуа улсад ээжүүдийн өдөр тохиож байна.

Энэ өдөр Их Британийн Ерөнхий сайд Хенри Аддингтон, Оросын философич Михаил Бакунин, Нобелийн шагналт Шведийн физикч Ханнес Алвен, Америкийн нэрт биохимич, Нобелийн шагналт Жулиус Аксельрод, Японы сүмо бөхийн 35 дахь ёкозүна Акиноуми, “Мэлхий нинжанууд” цувралыг зохион бүтээгч Кевин Ийстмен, Америкийн уучин СийЛо Грийн, Америкийн дуучин, жүжигчин Идина Мензел, Словенийн сагсанбөмбөгч Рашо Нестерович, Английн шигшээ, Ливерпүүл клубийн домог Стивен Жеррард, Английн хөлбөмбөгч Эдди Нкетиа нар мэндэлжээ.

Энэ өдөр түүхийн хуудаснаа:

1431 оны энэ өдөр 100 жилийн дайны үеэр Францын Руен хотод 19 настай тэмцэгч Жанна Д.Аркыг шатаан цаазлав. Хожим нь Католик шашинтнууд энэ өдөр түүнийг гэгээнтнээр өргөмжилсөн билээ.

1642 оны энэ өдөр Английн парламент I Чарльз хааны бүх хэргэм зэргийг хүчингүй болгов.

1922 оны энэ өдөр АНУ-ын нийслэл Вашингтон хотод Линкольны дурсгалын цогцолбор нээлтээ хийв.

1971 оны энэ өдөр Ангараг гарагийн гадаргыг судлах зорилготой "Маринер 9" хөлөг амжилттай хөөрөв. Уг хөлөг Ангараг гарагийн гадаргуугын 70 хувийг картанд оруулж, хэд, хэдэн шинэлэг судалгаа хийсэн билээ.

1982 оны энэ өдөр Испани улс Умард Атлантын цэргийн эвсэл буюу "НАТО"-д гишүүнээр элсэв.

1989 оны энэ өдөр Тиананьмин талбайн бослого: Ардчиллын төлөө жагссан оюутнууд 10 метр өндөр "Ардчиллын охин тэнгэр" хөшөөг байрлуулжээ.

2024 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трампыг Нью-Йоркын шүүх бизнесийн бүртгэлийг хуурамчаар үйлдсэн хэргээр яллагдагчаар татав. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байсан этгээд эрүүгийн хэрэгт яллагдсан анхны тохиолдол болжээ.

Эрхэм уншигч таны өнөөдрийн ажилд тань амжилт хүсье. Гэр дүүрэн жаргалтай, сэтгэл дүүрэн ерөөлтэй явах болтугай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top