ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 15

Өнөөдөр 2022.04.15. Энэ жилийн 105 дахь өдөр ба он дуустал 260 хоног үлдлээ. Монгол эх оронд маань нар 06 цаг 03 минутад мандлаа, 19 цаг 41 минутад жаргана.

Улаанбаатар хотод цэлмэг. Өдөртөө 07 хэм дулаан, шөнөдөө 08 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн урлагийн өдөр, Олон улсын соёлын өдөр, Экологийн мэдлэгийн өдөр тохиож байгаа бол Босни Херцеговин Армийн баяр, Гүрж Хайрын баяр, Энэтхэг Бенгалын шинэ жил, Казахстаны Дурлалт хосуудын өдөр, БНАСАУ Нарны баяр, Тайвань Эрүүл мэндийн бурхны өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Италийн алдарт эрдэмтэн, зураач, уран барималч, инженер Леонардо да Винчи, Оросын хатан хаан I Екатерина, Францын зураач Теодор Руссо, снукер бильярдын дэлхийн 15 удаагийн аварга Жо Дэвис, Хойд Солонгосын удирдагч Ким Ир Сен, Их Британийн жүжигчин Эмма Уотсон, Японы дуучин, жүжигчин Даики Ариока нар хорвоод мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлаас танилцуулбал

1877 оны энэ өдөр Италийн зохион бүтээгч Энрико Форланини энгийн загвартай нисдэг тэрэг агаарт хөөргөв.

1912 онд Атлантын далайд мөсөн уултай мөргөлдсөний улмаас “Титаник” хөлөг онгоц живжээ. Үүний улмаас 1.5 мянга орчим хүн амиа алдав.

1924 онд АНУ-д дэлхийн анхны автомашины замын газрын зураг гарчээ.

1951 оны энэ өдөр Лондон хотноо Дэлхийн гоо бүсгүйн анхны тэмцээн болов.

1955 оны энэ өдөр АНУ-ын Иллинойс мужийн Дез Пленз хотод анхны “McDonalds” ресторан нээгджээ.

1986 онд АНУ Ливид агаарын цохилт өгөв.

1993 онд газрын тосны “ЮКОС” компани байгуулагдав.

2000 оны энэ өдөр Филиппиний Давао хот орчим “Боинг 737” онгоц осолдож, 131 хүн амиа алдав. Энэ нь тус улсад гарсан хамгийн том онгоцны осол юм.

2002 онд БНСУ-ын Пусан хотод “Боинг 767” онгоц осолдож, 129 хүн амиа алдав.

2013 оны энэ өдөр Бостоны марафон гүйлтийн үеэр алан хядах ажиллагаа болсны улмаас гурван хүн амиа алдаж, 300 орчим хүн гэмтжээ.  

2019 онд Парисын Дарь эхийн сүмд гал гарав.

Өнөөдөр үс шинээр үргээлгэх эсвэл засуулбал эд мал арвидна.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top