Өнөөдөр 2022.04.13. Энэ жилийн 103 дахь өдөр ба он дуустал 262 хоног үлдлээ. Монгол эх оронд маань нар 06 цаг 07 минутад мандлаа, 19 цаг 38 минутад жаргана.
Улаанбаатар хотод үүлэрхэг. Өдөртөө 0 хэм, шөнөдөө 7 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Дэлхийн рок-н-роллын өдөр, Ургамалд талархал илэрхийлэх олон улсын өдөр, Ивээн тэтгэгчийн өдөр тохиож байгаа бол Канад Ягаан өнгөний баяр, Таиланд Сонгкран шинэ жил, Эквадор Багш нарын баяр, Энэтхэг Ургацын баяр, Чад улс Үндэсний өдрийг тэмдэглэж байна.
Энэ өдөр АНУ-ыг үндэслэгчдийн нэг Томас Жефферсон, дэлхийд анхны тэрэг зохион бүтээсэн Ричард Тревитик, харилцаа холбооны утас бүтээсэн Антонио Меуччи, радар зохион бүтээсэн Шотландын физикч Роберт Уотсон-Уатт, шатрын дэлхийн аварга Гарри Каспаров нар хорвоод мэндэлжээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлаас танилцуулбал
1111 оны энэ өдөр V Хенрих Ариун Ромын эзэнт гүрний эзэн хаанаар өргөмжлөгдөв.
1923 онд Лондонд “Уэмбли” цэнгэлдэх хүрээлэн ёслол төгөлдөр нээгджээ.
1941 оны энэ өдөр хуучин ЗХУ, Японы хооронд үл довтлох гэрээ байгуулав.
1943 онд Вашингтонд Томас Жефферсонд зориулсан хөшөө босгов.
1962 онд домогт “The Beatles” хамтлаг “Star Club”-т анхны тоглолтоо хийв.
1970 оны энэ өдөр сансарт анхны осол гарав. “Аполлон-13” сансрын хөлөгт хүчилтөрөгчийн баллон дэлбэрчээ.
1997 оны энэ өдөр Тайгер Вуудс Мастерс тэмцээнд түрүүлсэн хамгийн залуу гольфчин болов.
2017 онд АНУ Афганистаны Нангархар мужид асар том цөмийн бус бөмбөг хаяжээ.
Өнөөдөр үс засуулбал өвчин эмгэг ирнэ.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )