ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 12

Өнөөдөр 2022.04.12. Энэ жилийн 102 дахь өдөр ба он дуустал 263 хоног үлдлээ. Монгол эх оронд маань нар 06 цаг 09 минутад мандлаа, 19 цаг 37 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлэрхэг. Өдөртөө 3 хэм дулаан, шөнөдөө 9 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн агаарын тээвэр, сансар судлалын өдөр, Хүн сансарт ниссэн олон улсын өдөр, Хараа хяналтгүй хүүхдүүдийг хамгаалах олон улсын өдөр тохиож байгаа бол Либери улс Үндэсний эрх чөлөөний өдөр, Казахстан Шинжлэх ухааны ажилтны өдөр, Болив Хүүхдийн баяр тэмдэглэж байна.

Энэ өдөр Төв Ази судлаач Николай Пржевальский, Испанийн домогт дуурийн дуучин Монсеррат Кабалье, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Якоб Зума, Өмнөд Африкийн сэлэгч, олимпын аварга Чад ле Кло, Ирландын жүжигчин Сирша Ронан нар хорвоод мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлаас танилцуулбал:

1815 оны энэ өдөр Тамбора галт уул дэлбэрсний улмаас 10 мянган хүн газар дээрээ, 80 мянган хүн цүнами, өлсгөлөнгийн улмаас амиа алдав.

1903 онд Лондон хотод дэлхий дээрх анхны дотоод шаталтын хөдөлгүүр бүхий хотын автобус үйлчилгээнд гарав.

1927 оны энэ өдөр Чан Кайши Нанкин, Шанхайд эргэлт хийжээ.

1934 онд АНУ-ын Нью Хэмпшир мужийн Вашингтон ууланд 372 км/ц хурдтай салхи бүртгэгджээ.

1961 онд ЗХУ-ын сансрын нисэгч Юрий Гагарин сансарт нисжээ.

1992 оны энэ өдөр Парис хотод Евро Диснейлэнд нээгдэв.

1983 онд АНУ-ын Чикаго хотын захирагчаар анх удаа хар арьстан сонгогдов.

Өнөөдөр үс засуулбал эрхтэн хурц болно.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top