ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 17

Өнөөдөр 2022.02.17. Билгийн тооллын 16. Монгол эх оронд маань нар 07 цаг 55 минутад мандлаа, 18 цаг 17 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө -15 хэм, шөнөдөө -29 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Либерид Хувьсгалын өдөр бол Бүгд Найрамдах Косово улсад Тусгаар тогтнолын өдөр юм.

Энэ өдөр Америкийн жүжигчин Рене Руссо, Дениз Ричардс, Жозеф Гордон-Левитт, Пэрис Хилтон, Канадын дуучин Лорина Маккеннитт, Америкийн сагсан бөмбөгч Майкл Жордан, Их Британийн жүжигчин Бонни Райт, дуучин Эд Ширан, Австралийн теннисчин Алекс де Минаур зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

2011 оны энэ өдөр Үндэсний эрх чөлөөний 100 жилийн ойг тохиолдуулан Их Очирваань шүтээнийг равнайлах ёслол Гандантэгчэнлин хийдийн Жанрайсаг дацанд болжээ.

2013 оны энэ өдөр Төр шашны нэрт зүтгэлтэн, Зүүн хязгаарыг илбэн тохинуулах сайд асан, Халхын тамгатай хутагт Егүзэр хутагт Ж.Галсандашийн хөшөөг дээдлэн залах ёслол Сүхбаатар аймгийн Баруун урт хотод болжээ.

2015 оны энэ өдөр мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал Хөдөлмөрийн баатар цол хүртэв. Дархан аварга Ж.Мөнхбатын хүү эцгийн алдар сууд хүрсэн нь Монголын түүхэнд аав, хүү Хөдөлмөрийн баатар цолтон төрсөн анхны тохиолдол болжээ. Мөн энэ өдөр 70 дахь аварга Какүрюү М.Ананд Монгол Улсын Гавьяат тамирчин цолоор шагнагдсан билээ.

Мөн Монгол Улсын Их Хурал, Европын Парламент хоорондын X зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд болжээ.

Түүнчлэн Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн “Бээжин-2008” олимпын аварга Н.Түвшинбаярыг Монгол Улсын соёлын элчээр томилов.

Энэ өдөр үс засуулвал өвчин ирнэ.

Эл өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай.

Хол газар явах бол баруун хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top