Өнөөдөр 2022.02.16. Билгийн тооллын 15. Монгол эх оронд маань нар 07 цаг 57 минутад мандлаа, 18 цаг 15 минутад жаргана.
Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө -11 хэм, шөнөдөө -25 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Бангладешт Ялалтын өдөр, Казахстанд Тусгаар тогтнолын өдөр.
Энэ өдөр Германы хөнгөн атлетикч, олимпын хоёр удаагийн аварга Хайке Дрекслер, Английн хөлбөмбөгч, дасгалжуулагч Деннис Уайз, Австралийн жүжигчин Миранда Отто, Америкийн жүжигчин Кристен Риттер, Их Британийн жүжигчин Тео Жеймс, Канадын кёрлингийн тамирчин, олимпын хоёр удаагийн аварга Кейтлин Лоус, Германы хөлбөмбөгч Матс Хуммельс зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1912 оны энэ өдөр Улиастай хотыг манжийн дарлалаас чөлөөлжээ.
1913 оны энэ өдөр Цэргийг бэлтгэн сургах тухай Орос, Монголын хэлэлцээр байгуулагдав.
1923 оны энэ өдөр Нийслэл хүрээнд анхны дунд сургууль болох Нэгдүгээр сургууль байгуулагджээ.
2015 оны энэ өдөр Үндэсний бүтээн байгуулалтын “Төрийн Гэрэгэ” дээд шагналыг Гацуурт , Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц, “Хөтөлийн цемент, шохой” компанид хүртээв. Уг шагналыг анх 2011 онд “Нэпко” компаниас эрхлэн гаргасан “Британника” нэвтэрхий тольд олгож байжээ.
Энэ өдөр үс засуулвал өлзийтэй сайн.
Эл өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Харин улааны үйл, төлгө тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа.
Хол газар явах бол зүүн зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )