ЭМГЭНЭЛ

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 05

Бидний хайрт охин, хайрт ээж, хайрт эгч, эмээ Лувсандоржийн Баянбилэг нь 1963.02.21-ний өдөр Булган аймагийн Хишиг-Өндөр суманд Лувсандоржийн хоёр дахь хүүхэд болон мэндэлсэн. Талийгаач маань 1971 онд Улаанбаатар хотын 3 дугаар 10 жилийн сургуульд элсэн орж, 1981 онд 10 жилээ онц дүнтэй дүүргэж, Урилгаар 1981 онд ЗХУ-д хэлний бэлтгэлд сурч, 1982-1987 онд ЗХУ-ын Одесса хотод дулааны автоматикийн инженер мэргэжлээр суралцаж тус сургуулиа улаан дипломтой төгссөн.

Улмаар өөрийн эзэмшсэн мэргэжлээрээ эх орондоо хувь нэмэр оруулж, Улаанбаатар хотын 2 дугаар цахилгаан станцад дулааны ерөнхий инженерээр 1988-2016 он хүртэл тасралтгүй 28 жил ажиллаж, улс эх орондоо өөрийн хувь нэмрээ оруулсан Гавьяатан билээ.

Улмаар 2016 онд гавьяаны амралтандаа сууж, үр хүүхэд, хань ижил, ач зээгээ харан өнөөдрийг хүртэл бидний ачлалт Ээж, эмээ, эрхэм, Хайрт хүмүүний нэгэн болсоор ирсэн.

Миний ээжийн, охины, эгчийн улсад ажилласан хөдөлмөрийг төр засгаас үнэлэн Эрчим хүчний салбарын Тэргүүний ажилтан, Банк санхүүгийн салбарын тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнан урамшуулсан билээ. Хайрт Ээж, хайрт охин, эгч таны цэвэрч нямбай, ажилч хичээнгүй, үргэлж бусдын тусын төлөө сэтгэл зүрх үр хүүхэд, ач зээ, ээжий ааваа, ах дүүсээ гэсэн чин сэтгэл нь мөнхөд бидний сэтгэл зүрхэнд хоногшин үлдэх болно.

Та минь эх дэлхийнхээ зөөлөн хөрсөнд мөнх хөх тэнгэртээ амар амгалан нойрс доо. Таныхаа Гэгээн дүрийг үр хүүхэд, ах эгч, ач зээ, ээжий аав нь Мөнхөд санан дурсах болно.

Ум сайн амгалан болтугай…

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.182.167) 2025 оны 03 сарын 13

Ум ма ни бад мэ хум

1  |  0
Зочин(66.181.182.167) 2025 оны 03 сарын 13

Ум ма ни бад мэ хум

1  |  0
Top