Олон нийтийн сүлжээнд Д.Сумъяабазар (@ 118_Mugi) гэх твиттер хаягаас сар шинийн баяр тохиож байгаа учраас өнөөдөр бүх дэлгүүр, үйлчилгээний төвүүдээр архи согтууруулах ундаа худалдан борлуулах зөвшөөрөл өгсөн гэх утга бүхий жиргээ нийтлэгдсэн. Тэгвэл энэ нь хуурамч хаягаас нийтлэсэн худал мэдээлэл ажээ.
2009 онд НИТХ-аас сар бүрийн эхний өдөр архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглосон шийдвэр гарсан. Энэ журамд өөрчлөлт оруулаагүй бөгөөд архи, согтууруулах ундаа худалдан борлуулах зөвшөөрөл олгоогүй гэж НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )