Нэвтрүүлэгч Ш.Бямбацогт агсны гэр бүлд байр бэлэглэжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 01

Хотын захиргаанаас Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэвтрүүлэгч Ш.Бямбацогт агсны ар гэрийнхэнд гурван өрөө орон сууц бэлэглэхээр болжээ.

Ар гэрийнхэнд нь орон сууцны дэмжлэг үзүүлэх санаачилгыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гаргаж, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт уламжилсныг хотын дарга дэмжсэн байна. Улмаар санхүүжилтийг нь сар шинийн баярын өмнө олгохоор шийдвэрлэж, гэрээнд гарын үсэг зуржээ. Ш.Бямбацогт агсны гэр бүл, үр хүүхдүүд сар шинийн баярын дараа шинэ байрандаа орох аж.

Тэрээр Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд төрж, Ерөнхий боловсролын сургуулиа дүүргэсний дараагаар Монголын үндэсний олон нийтийн радио телевизэд туслах найруулагчийн туслахаар орж, ажил амьдралын гараагаа эхлүүлж байв. 1992 онд тус телевизээр гарч байсан “Халтар царайт” киноны Мигель Ангелийн дүрд дуу оруулсан түүнийг 2017 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр шагнасан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top