Өмнөговийн ээжүүдийн “Миний шүтээн” ном төрнө

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 09

Өмнөговь аймаг дахь “Шинэ үеийн залуусын давалгаа” ТББ-ын санаачилгаар Өмнийн говийн ээжүүдийн тухай “Миний шүтээн” ном анх удаа төрөх нь ээ. Уг  номонд тооны хязгаар заахгүйгээр ээжүүдийг оруулах боломжтой бөгөөд хөрөг, хүүрнэл хэлбэрээр бичих юм байна. 

Зургадугаар сарын нэгэн буюу Эх үрсийн баярыг угтан ээжийнхээ ачийг хариулахыг  хүссэн ээжийгээ алдаршуулах боломж өмнөговьчуудын өмнө нээлттэй бөгөөд энэхүү номонд ээжийгээ мөнхлөх алтан боломжийг битгий алдаарай хэмээн “Шинэ үеийн залуусын давалгаа” ТББ-аас уриаллаа.  Дэлгэрэнгүй мэдээллийг www.umnugovi.mn сайтаас авч болох ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu