М.Нарантуяа-Нарад холбогдох 45 гомдлыг Ёс зүйн Дэд хороо ХЭЛЭЛЦЭНЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Өнөөдөр Ёс зүйн Дэд хороонд 2026 оны 1 дүгээр улиралд ирсэн өргөдөл гомдлыг хэлэлцэнэ.

Эдгээр дунд УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарад холбогдох нийт 45 гомдол байгаа бөгөөд Ёс зүн Дэд хороо хуралдаж уг асуудлыг шийдвэрлэнэ. 

Энэ талаар УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга Б.Хэрлэн “УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Наратай холбоотой 45 гомдол манай дэд хороонд ирсэн. Бид эдгээр гомдолыг дүрэм журмын дагуу хүлээн авч, судална. Цаашлаад дэд хорооны гишүүдэд хуваарилан танилцуулж, улмаар хорооны хурлаар хэлэлцэх ёстой. Ирэх долоо хоногоос хурлын товдоо оруулна. Манай дэд хорооноос сануулах, уучлалт гуйлгах, мөн зургаа хүртэлх сарын хугацаанд цалингийн 20 хувийг хасах зэрэг хариуцлага тооцох боломжтой" гэх тайлбар мэдээлэл өгсөн билээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top