Л.Энх-Амгалан: П.Наранбаяр сайдыг буруутгахгүй байна

Ж.Сондор | Zindaa.mn
2026 оны 04 сарын 07

 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Боловсрол яамны сайдаар томилогдоод байгаа билээ. Тэрээр ажлаа хүлээн авч, эхний шуурхай хуралдаанаа холбогдох хүмүүстэй хийжээ.

Энэ талаараа тэрээр "Өчигдөр Боловсролын яамны удирдлага, газар, хэлтсийн дарга нартай эхний шуурхай хурал хийлээ. 

Хувьсах зардлын тогтолцоо, үр дүнд суурилсан санхүүжилт эвдэрчихсэн. Дан ганц багшийн цалингаас гадна хувьсах зардлаараа багшийн цалингийн асуудлыг ажил хаялтгүйгээр шийдэх бүрэн боломж байсан.

Хувьсах зардлынхаа тогтолцоог ойлгуулж чадаагүй. Энэнээс болж өнөөдөр татвар төлөгчдийн мөнгө 700-аас 800 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай болчихсон сууж байна.

Би сайдыг буруутгахгүй байна? Сайдыг мэдээллээр хангах ёстой, удирдлагаар хангах ёстой хүмүүс өнөөдөр яагаад ийм зоригтойгоор төсвийн хуулийг зөрчсөн бэ. 4 том хууль зөрчсөн. Засгийн газрын цалин нэмэгдүүлэх тухай тогтоолд 2026 оны төсөвтөө багтааж гэсэн үг өгүүлбэр байгаа.

Тийм учраас цалинтай холбоотой зурсан энэ 2 тушаалыг бэлдсэн, хянасан, зөвшөөрсөн бүх хүнд хариуцлага тооцно. Хууль хяналтын байгууллагад шилжүүлнэ" гэлээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(105.119.10.124) 2026 оны 04 сарын 08

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n

0  |  0
сонгогч(202.9.47.62) 2026 оны 04 сарын 07

хүнд 100000 долларын авилга өгсөн авилгач хүн сайд хийж болох уу?

0  |  0
Top