Meta компани камер болон хиймэл оюун ухааны тусламжтай хэрэглэгчдийн хэрэглэж буй хоол, хүнсийг хянадаг Ray-Ban болон Oakley ухаалаг нүдний шил удахгүй гаргахаар болжээ.
Хэрэглэгчийн амаар өгсөн даалгаврын дагуу хиймэл оюун ухаан хоолны орцыг тогтоож, Meta AI апп дахь цахим дэвтэрт мэдээллийг оруулж байх аж. Цуглуулсан мэдээлэл дээр үндэслэн хоол болон калорийн хэмжээний талаар зөвлөгөө өгөх юм.
Урт хугацаанд Meta компани проакив загварт шилжихээр төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл ухаалаг шил нь байгаль орны шинжилгээг тогтмол хийж, хэрэглэгчийн командгүйгээр хэрэглэж буй хоол, хүнснийх нь талаарх мэдээллийг автоматаар бичиж авах аж.
Ингэхдээ эл функцийг зөвхөн насанд хүрсэн хэрэглэгчид ашиглах боломжтой. Шинэ ухаалаг нүдний шилийг энэ зун гаргахаар төлөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )