Саудын Арабын газрын тосны томоохон үйлдвэрт цохилтын улмаас гал гарчээ

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Саудын Арабын Аль-Жубайль хот дахь газрын тос боловсруулах үйлдвэрт гал гарчээ. Ираны зүгээс баллистик пуужин болон камиказе дронуудыг ашигласан байна.

Саудын Арабын батлан хамгаалах яам эрчим хүчний дэд бүтцийн ойролцоо баллистик пуужингуудын хэлтэрхий унасныг баталж, учирсан хохирлын хэмжээг тодорхойлохоор ажиллаж байна гэж мэдэгджээ.

Персийн булангийн эрэг дээр байрладаг Аль-Жубайл хот нь дэлхийн нефть химийн төд бөгөөд дэлхийн нийт үйлдвэрлэлийн 6-8 хувийг хангадаг байна. Хотын аж үйлдвэрийн бүс нь 1000 гаруй кв км талбайг эзэлдэг байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top