.jpg)
Өнөөдөр 2026.04.07. Энэ оны 97 дахь өдөр бөгөөд он дуусахад 268 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 17 минутад мандаж, 19 цаг 31 минутад жаргана.
Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө 14 хэм дулаан, шөнөдөө 3 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн өдөр. Словенид өнөөдөр Төрийн далбааны өдөр бол Руандад Хоморголон устгалд өртсөн хүмүүсийг дурсах өдөр, Арменд Эх хүний гоо сайхны өдөр, Мозамбикт Эмэгтэйчүүдийн, АНУ-д Үндэсний шар айрагны өдөр.
Өнөөдөр Америкийн кино найруулагч, Оскарын зургаан удаагийн шагналт Фрэнсис Форд Коппола, Германы Канцлер асан Герхард Шрёдер, Хонконг-Америкийн жүжигчин, найруулагч, тулааны урлагийн мастер Жеки Чан, Шинэ Зеландын жүжигчин, Оскарын шагналт Рассел Кроу, Францын хөлбөмбөгч Франк Рибери зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1930 оны энэ өдөр Улсын зургаадугаар их хурал хуралджээ. Тус их хурлаар нутгийн засаг захиргааны хуваарьт өөрчлөлт хийх тухай шийдвэр гаргав. Мөн латин үсгийг улсын албанд хэрэглэх шийдвэр гаргажээ.
1955 оны энэ өдөр Хятад-Монголын “БНМАУ-ын бүтээн байгуулалтад туслах ажилчид томилох тухай хэлэлцээр”-т гарын үсэг зуржээ.
1961 оны энэ өдөр “БНХАУ болон БНМАУ-ын 1961 оны Соёлын хамтын ажиллагааг хэрэгжүүлэх төлөвлөгөө”-нд Улаанбаатар хотноо гарын үсэг зуржээ. Гэрээний дагуу хоёр улсын Засгийн газраас эрдэм шинжилгээ, судалгааны ажилтан, дээд боловсролтой ажилтан, жүжигчдийг харилцан илгээх тухайд тохиролцов.
2006 оны энэ өдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас хоёр улс Энх тайвны гүүрийг засан сэлбэх барилгын хэлэлцээрт гарын үсэг зурж, хятад ажилчид тавдугаар сараас эхлэн Энх тайвны гүүрийг засах ажил эхлэх болсныг зарлажээ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1348 онд Прагад Карловын их сургууль үүдээ нээжээ.
1827 онд Английн эмзүйч Жон Уокер өөрийнхөө зохион бүтээсэн чүдэнзээ худалдаанд гаргажээ.
1948 оны энэ өдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дүрэм хүчин төгөлдөр болжээ. Өдгөө энэ өдрийг Дэлхийн эрүүл мэндийн өдөр болгон тэмдэглэж байна.
1957 оны энэ өдөр Нью Йоркийн троллейбус сүүлийн удаа үйлчилгээнд гарчээ.
1994 онд Руандад хоморголон устгах ажиллагаа эхэлжээ. Тус улсын ерөнхий сайдын амь насанд халдаж, 100 хоногт 937 мянган хүн амь үрэгджээ.
2003 оны энэ өдөр АНУ-ын цэргүүд Багдадыг эзлэв.
2017 онд АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Сирийн Эш-Шайрат баазад агаарын цохилт өгөх тушаал гаргасан байна.
2024 оны энэ өдөр Мозамбикт завь хөмөрч, 100 гаруй хүн амиа алдав.
Өнөөдөр үс засуулбал өлсөж ундаасна
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )