2008 оны 7 сарын 1-ний хэрэг явдлын талаар хөтөлж байсан гэх хар тэмдэглэлээ хонгионы хамт Х.Тэмүүжин гишүүнд өгч “шударга” иргэний үүргээ гүйцэтгэсэн Түмэннастын Төмөрхуяг Авилгатай тэмцэх газрын тамгын хэлтсийн даргын жолооч болсон байна.
Т.Төмөрхуяг эргүүлийн газрын 2 дугаар хэлтэст цагдаагаар ажиллаж байхдаа 2011.11.20-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ согтууруулах ундаа хэрэглэн цагдаагийн алба хаагчийн сахилга, ёс зүйг ноцтой зөрчсөн тул 2011.11.21-ний өдөр ажлаасаа халагдсан байна.
Ийнхүү халагдсаныхаа дараа Т.Төмөрхуяг 2011 оны 12 сарын эхээр Тэмүүжинд “тэмдэглэлийн дэвтэр, хонгиогоо” өгч мань эр түүгээр нь баахан “улс төр” хийсэн.
Тэмүүжин ийнхүү улстөрийн жүжгээ олон нийтэд ил болгосны дараа мань Төмөрхуяг Авлигатай тэмцэх газрын Тамгын газрын дарга Ч.Өнөрбаярын жолооч болсон байна. Ч.Өнөрбаяр нь Ерөнхийлөгчийн Тамгын газарт ажиллаж байгаад Хурцын татаасаар тэнд очиж тухалсан нэгэн.

Энэ нь Тэмүүжин архи ууж, ажлаас халагдсан цагдаагаар хуурамч тэмдэглэл үйлдүүлж, хонгио авч ирүүлж “улс төр” хийлгэчхээд дараа нь түүнийг Авилгатай тэмцэх газарт шахсан дүр зураг харагдаж байна.
Х.Тэмүүжин гишүүн ингэж л хэрэг зохиож “тоглодог” болж. Аливаа юманд хэмжээ хязгаар баймаарсан. Тэмүүжингийн төрсөн дүү хүний амь санаатай хохироож 8 жилийн хорих ялаар шийтгүүлсэн нэгэн бий. Цагдаагаас ешеө авах Тэмүүжингийн хүсэлд хязгаар байхгүй бололтой.

Сэтгэгдэл ( 2 )
ene zaluug yamar shudarga boloxiig ni xamt ajillaj baisan zaluus ni bugd mednee. buunii noxoi bish amidralaa zolioslood bux l buten baiguullagiin esreg duugarch chadsan gantsxan xun. tm ex undestei medeelel bichix gej baigaa bol ene zaluug tsagdaagiin baiguullaga xerxen xelmegduulsniig ni olj bicheech.. jil garan yamarch undeslelgugeer xalchixaj chadaxgu boloxoor yamar xoron arga xereglej bsniig ni oroj garaxad ni tagnaj setgel zuin yamar xund daramtand baisaniig ni medexiimu. naadax zaluu chin chamaig bodvol tsagdaadaa ner xundtei tsagdaagiin akedemi tugssun tsagdaagiin temtseend bag xamt olnoo avch turuulj bsan er xun shig er xun shuu. tumuruu chamaar baxarxaj baigaa shuu zaluu min amjilt! manai maariin xeer.. xurdan guideg boloxoor ni bid nar tegej nerledeg baisiin