Өнгөрөгч лхагва гаригийн 15.17 цагийн үед Мэдээлэл, шуурхай удирд лагын төвийн 102 дугаарын утсанд 888729.. дугаарын утсаар нэгэн иргэн холбогд жээ. Тэрбээр “Би эд хөрөнгийн маргаанаас болоод хажуу айлынхаа хүмүүсийг хүйс тэмтэрчихлээ. Чаддаг юм бол намайг барь” гэж цагдаагийн бай гууллагыг басамжилсан байна. Тухайн хүний хаяг тодорхойгүй учраас өмнө нь уг дугаараас мэдээлэл ирж байсан эсэхийг шалгахад 2010 онд “Толгойтод нэг хүн танхайраад байна” гэсэн дуудлага ирж байсан аж. Мөн өнгөрсөн жил Баянзүрх дүүргийн IX хороо Шархадны эцсийн “Халуун ус”-ны ард гэх тодорхойгүй хаягаар “Манай хүүхэд алга болчихлоо” гэсэн мэдээлэл өгсөн байжээ. Иймээс хаягийн дагуу Баянзүрх дүүргийн Цагдаагийн алба хаагчид ойр орчмын 60 гаруй айлыг шалгасны эцэст гэмт этгээдийг илрүүлсэн байна. Сэжигтэн О 29 настай эрхэлсэн тодорхой ажилгүй бөгөөд өмнө нь хулгайн хэргээр Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаад оргосон нэгэн байжээ. Тэрбээр шалгалтын явцад хажуу айлуудаасаа хивс, компьютр, процессор, 14, 21 инчийн зурагт зэргийг хулгайлсан нь тогтоогджээ. Одоогийн байдлаар хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )