"Big Bang" хамтлагийн дуучин T.O.P 2023 онд Японы тэрбумтан, бизнес эрхлэгч Юсаку Маэзаватай хамт сансарт нисэхээр болсон тухай мэдээлэл өнгөрсөн онд цацагдаж байсан. Гэвч энэхүү төсөл тодорхойгүй хугацаагаар хойшилсон болохыг албан ёсоор мэдэгджээ.
Элон Маскийн SpaceX-тэй хамтарсан энэхүү төсөл нь энгийн иргэдийг сар руу нисгэж буй анхны төсөл бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс сонгогдсон нөлөө бүхий 10 хүн багтжээ . Тэд сарыг нийт 6 хоногийн турш тойрох төлөвлөгөөтэй байсан ч SpaceX-ийн Starship хөлгийн бүтээн байгуулалт хойшилсон тул уг төсөл тодорхойгүй хугацаагаар хойшилсон тухай Kyunghee их сургуулийн сансар судлалын профессор Ким Сон Сү мэдээлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )