Хөлбөмбөгч Эйюп Тюркаслан газар хөдлөлтөөр АМИА АЛДЖЭЭ

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 07

Туркийн хөлбөмбөгч, “Малатьяспор” клубийн хаалгач Эйюп Тюркаслан газар хөдлөлтөөр амиа алджээ.

Газиантеп хотод төрсөн, 28 настай хөлбөмбөгч барилгын нурангид дарагдан амиа алдсан талаар Туркийн сэтгүүлч Тарик Ожден мэдээлсэн байна.

Туркт амиа алдсан хүний тоо 2921 болж, 15 834 хүн гэмтэж бэртжээ. Дэлхийн 65 орон Туркт тусламж үзүүлэхийг санал болгосон билээ.

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган өчигдөр болсон газар хөдлөлтүүдийг тус улсад 1939 оноос хойш тохиолдоогүй хамгийн хүчтэй байгалийн гамшиг гэсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top