Хермес төв орчмын нүхэн гарцын их биеийн бүтээцийг төмөр зам доогуур оруулж дуусжээ

Б.Сэцэн | Zindaa.mn
5 цагийн өмнө

Баянгол дүүргийн нутагт байрлах “Хермес” худалдааны төвийн урд хэсгийн нүхэн гарцыг барихдаа их биеийн бүтээцийг төмөр замын сууорь доогуур домкратаар түлхэж оруулах технологиор гүйцэтгэж дуусжээ. Энэ арга нь төмөр замын хөдөлгөөнийг хязгаарлахгүйгээр гүйцэтгэдэг, олон улсын практикт өргөн хэрэглэгддэг технологи юм.

Нүхэн гарцыг БНХАУ-ын “ЭКСИМ” банкны хөнгөлөлттэй зэлээр 2024 оноос барьж эхэлсэн юм.

Гуравдугаар байршлын нүхэн гарцыг 2026 оны долоодугаар сард бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Тус нүхэн гарц ашиглалтад орсноор тэр хавийн авто замын түгжрэл 10 орчим хувиар буурах тооцоолол гарчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top