Дөрөвдүгээр сарын 23-нд Туркийн Истанбул хотод болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас нийт 4295 барилга, байшин гэмтсэн тухай Туркийн хот байгуулалт, байгаль орчны сайд Мурат Курум мэдэгджээ.
Байгалийн гамшгийн дараа нийт 36425 барилга, байшинд шалгалт хийсэн бөгөөд эдгээрээс 4295 барилгад бага зэргийн цууралт, гэмтэл илэрсэн байна. Дөрөвдүгээр сарын 26 Мурат Курум 8367 барилгад шалгалт хийснээс 437-нд цууралт зэрэг гэмтэл илэрсэн тухай мэдэгдэж байсан билээ.
Сэтгэгдэл ( 0 )