Д.Мөнхбаатар: Хагас коксон түлшний 32 мянга орчим тонн нөөцтэй байна

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хагас коксон түлшний 32 мянга орчим тонн нөөцтэй байгаа тухай мэдээллээ. Тэрээр хэлэхдээ “Өнөөдрийн байдлаар борлуулалтын 425 цэгээс хагас коксон түлш борлуулж байгаа бөгөөд 32, 170 тонны нөөцтэй байна” гэжээ.

Энэ оны 12-р сарын 12-ны өдрийн байдлаар нийт 526 аж ахуйн нэгж, байгууллага “Тавантолгой Түлш” ХХК-аас 24.3 мянган тонн миддлинг худалдан авчээ.

Нийслэл хотын хэмжээнд 15-100 кВт-ын зуухтай нийтийн байр, дугуй засвар, хүнсний дэлгүүр зэрэг 2306 байгууллага байгаа бол 100-4200 кВт-ын зуухтай арьс шир, хөөсөнцрийн үйлдвэр, сургууль, цэцэрлэг, цэргийн анги зэрэг 213 байгууллага бийг Д.Мөнхбаатар дурдлаа.

Өнөөдрийн 11 цагийн байдлаар “IQAir” үнэлгээгээр Улаанбаатар хот PM2.5 нарийн ширхэглэгт тоосонцрын хэмжээгээр “маш хортой” ангилалд багтаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top