Газрын тос боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийг 2026 оноос тээвэрлэж эхэлнэ

Б.Сэцэн | Zindaa.mn
4 цагийн өмнө

Монголын газрын тос боловсруулах үйлдвэрийн мэргэжилтнүүд Энэтхэг улсад томилолтоор ажиллан, үйлдвэрийн овор ихтэй төхөөрөмжүүдийг ачилтад бэлтгэж, зэврэлтээс хамгаалах ажлыг дуусгаж, 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс Монгол Улс руу тээвэрлэх гэж байна. Техникүүд ирсний дараа угсралтын ажил эхлэх юм байна.

Монгол Улс Энэтхэгийн “Эксим” банктай хамтран “Газрын тос бловсруулах үйлдвэр барих” төслийг 2016 оноос хэлэлцэж эхлэн 10 орчим бэлтгэл шатандаа байсан юм. Гэвч сүүлийн жилүүдэд төслийн ажил эрчимжиж, 11-р сарын байдлаар бүтээн байгуулалтын ажил 50% хүрээд байна.

Монголын газрын тос боловсруулах үйлдвэрийн мэргэжилтнүүдийн мэдээлснээр 2027 онд бүтээн байгуулалтын ажил дуусна. Улмаар 2028 онд үйлдвэрийг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Урьдчилсан тооцооллоор бүрэн хүчин чадлаараа ажиллах үеэрээ жилд 1.5 сая тонн нефтийн бүтээгдэхүүн боловсруулж, дотоод хэрэгцээний 50-100% хангах боломжтой юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
галзуу хүний өдрийн (203.91.116.130) 55 минутын өмнө

Галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг ямарч утга авцалдаагүй юм бичжээ. Монголын газрын тос боловсруулах үйлдвэрийн мэргэжилтнүүд Энэтхэг улсад томилолтоор ажиллан, үйлдвэрийн овор ихтэй төхөөрөмжүүдийг ачилтад бэлтгэж, зэврэлтээс хамгаалах ажлыг дуусгаж, 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс Монгол Улс руу тээвэрлэх гэж байна гэжээ. Тэд очоод л хийчихдэг ажил уу. Монгол Улс Энэтхэгийн “Эксим” банктай хамтран “Газрын тос бловсруулах үйлдвэр барих” төслийг 2016 оноос хэлэлцэж эхлэн 10 орчим бэлтгэл ажлыг хийсэн гэнэ. Солиотой.

0  |  0
Top