ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
8 цагийн өмнө

Өнөөдөр 2025.12.16. Энэ оны 350 дахь өдөр бөгөөд он дуусахад 15 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 34 минутад мандаж, 17 цаг 02 минутад жаргана.

Улаанбаатарт багавтар үүлтэй. Өдөртөө 10 хэм хүйтэн, шөнөдөө 19 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Албан үүргээ гүйцэтгэж байхдаа амиа алдсан сэтгүүлчдийг дурсах өдөр. Бахрейнд өнөөдөр Үндэсний баяр, Бангладешт Ялалтын баяр, Казахстанд Тусгаар тогтнолын өдөр, Нидерландад Эзэн хааны өдөр, Украинд шүүхийн ажилтны өдөр.

Энэ өдөр Германы хөлбөмбөгч Матс Хуммельс, Их Британийн жүжигчин Тео Жеймс, Шведийн ABBA хамтлагийн дуучин Бенни Андерссон, Английн хөлбөмбөгч, дасгалжуулагч Деннис Уайс, Австралийн жүжигчин Миранда Отто, Украины дуучин Анна Седокова зэрэг алдартны төрсөн өдөр.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1237 оны энэ өдөр Бат хааны цэрэг Оросын Рязань хотыг бүсэлжээ.

1431 оны энэ өдөр Английн хаан VI Хенри Францын Эзэн хааны суудалд заларчээ.

1899 оны энэ өдөр Италийн хөлбөмбөгийн “Милан” баг байгуулагдав.

1920 оны энэ өдөр Хятадын Ганьсуд болсон газар хөдлөлтөөр 200 мянган хүн амиа алджээ.

1971 оны энэ өдөр Энэтхэг, Пакистаны гуравдугаар дайн өндөрлөжээ.

1986 оны энэ өдөр Казахстанд Коммунист намын эсрэг залуучуудын жагсаал болов.

1989 оны энэ өдөр Румынд хувьсгал эхэлсэн байна.

1999 оны энэ өдөр дуучин Селин Дион 100 сая цомог зарсан амжилтаар Квебек хотоос шагнал хүртжээ.

Өнөөдөр үс засуулбал өлзийтэй сайн

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top