ӨРНИЙН ЗУРХАЙ: Од эрхэс матрынхны талд байна

Я.Болор | Zindaa.mn
3 цагийн өмнө

Хонь

Бодож байгаа л ярьдаг, дургүй байгаагаа нуух хэрэггүй гэж үздэг. Гэсэн ч маргаан гарахгүй бөгөөд хүмүүс таны бодлыг сонсож, буулт хийнэ. Ганцаар ажиллахдаа амжилт гаргах ч удахгүй уйдаж, эхлүүлснээ орхино.

Үхэр

Маш сонирхолтой өдөр. Шинэ ажлыг урам зоригтой барьж авна. Хуучин зуршлаасаа татгалзах эсвэл амьдралдаа өөрчлөлт гаргахаас айхгүй. Онцгой хүмүүстэй танилцах боломж гарна. Гэнэтийн бэлэг эсвэл мөнгө орж ирж магадгүй.

Ихэр

Хүлээснээс илүү асуудал гарч ирнэ. Олон зүйл төлөвлөсөн шиг болохгүй бөгөөд шинэ шийдвэр гаргах шаардлагатай болно. Санаа нэгтнүүдээ олно. Гэхдээ хийж чадахгүй гэж үзэх байгаа бол бусдад амлалт бүү өг. Хайртай хүмүүстээ анхаарал халамж тавиарай.

Мэлхий

Олон хэрэгтэй зүйл хийж, хуучин асуудлуудаа шийдэх үр бүтээлтэй өдөр. Эрсдэл гаргахад бэлэн. Зөн совин нь хэзээ яаравчлах, хэзээ хүлээзнэхийг хэлж өгнө. Зарим нь чухал мэдээ авна. Ойр дотнын хүмүүстэйгээ ярилцаж, алдаагаа ойлгоно.

Арслан

Өөрт чухал гэсэн зүйл дээрээ төвлөрөхөд хэцүү байна. Хүмүүс таны анхаарлыг сарниулах тул тайван байхыг хичээгээрэй. Өнгөрснийхөө талаар бага ярьж, таагүй дурсамжаа авч хая. Ирээдүйн төлөвлөгөөгөө бусдад ярих хэрэггүй.

Охин

Бие даан ажиллавал амжилтад хүрнэ. Бусдын тусламжид найдах хэрэггүй. Тэд амласандаа хүрэхгүй. Төлөвлөөгүй аялал олон зүйлийг өөрөөр харж, зорилгоо өөрчлөхөд хүргэнэ.

Жинлүүр

Ойр дотнын хүмүүст нь таны туслалцаа хэрэг болох тул гараа сунгаарай. Энэ өдөр бодсон шиг нь өнгөрөхгүй. Зарим ажил, уулзалтаа хойшлуулах хэрэг гарна. Гэхдээ санаа зовох хэрэггүй. Учир нь өөрчлөлтүүд танд ашигтай.

Хилэнц

Өдөр бүтэмжтэй эхэлж, олон зүйлийг амжуулна. Эрсдэл гаргахгүй байхыг хичээгээрэй. Од эрхэс таны талд байгаа ч тэдний дэмжлэгт ч хязгаар бий. Олон зүйл амлаж байгаа хүмүүсээс хол бай.

Нум

Амжилтад хүрэхийн хүсэж байгаа бол зөвхөн өөртөө л найд. Та олон зүйлийг ажиглаж, анхаарах тул бусдаас өмнө чухал зүйлийг олж мэднэ.

Матар

Ажил муугүй байх ба санаагаа чилээх шалтгаан байхгүй ч таны сэтгэл түгшсээр байна. Нөхцөл байдал хяналтаас гарч, дургүй зүйлээ хийх хэрэг гарна. Гэхдээ од эрхэс таны талд байгаа тул бүх зүйл бүтнэ. Өөдрөг хүмүүстэй аль болох цагийг өнгөрүүлээрэй.

Хумх

Өглөө аз ивээх тул үүнийг ашиглан чухал ажлаа амжуулж, чухал уулзалтуудаа хийгээд аваарай. Санхүүгийн асуудлаа ч хойш тавих хэрэггүй. Орой ахуйн асуудал эсвэл гэр бүлийн маргаан дэгдэж болзошгүй.

Загас

Та хэтэрхий их үүлэн дээгүүр хөвж, уран зөгнөлдөө автаж байна. Алдаа эсвэл үл ойлголцол гарах магадлал өндөр бөгөөд учрыг нь олохгүй удна. Бусдын зөвлөгөө бус харин өөрийнхөө саруул ухаанд найдаарай. Чухал ажилд нухацтай хандахад гэмгүй.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top