Улсын төсөв 1.8 их наяд төгрөгийн алдагдалтай гарлаа

Б.Сэцэн | Zindaa.mn
6 цагийн өмнө

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл оны эхний 11 сарын байдлаар 1.8 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан тухай Үндэсний статистикийн хорооны мэдээлэлд дурджээ. Алдагдалтай гарах болсны гол шалтгаан нь нүүрсний үнэ буурсантай холбоотой. Ялангуяа импорт буурснаас шалтгаалж гаалийн татварын орлого багассан бөгөөд автомашины импорт өмнөх оноос эрс буурсан нь гаалийн татварын орлогод сөргөөр нөлөөлжээ.

Энэ 2025 онд хэт өөдрөгөөр баталсан төсвийн зарлагыг тодотголоор 2.1 их наяд төгрөгөөр бууруулсан ч оны эцэст төсвийн орлого 2.3 их наяд төгрөгөөр тасалдаж болзошгүйг ч Сангийн сайд хэлж байсан удуутай.

Оны эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлээр АМНАТ-ийн оролого 43.3% буурсан. Үүнээс шалтгаалж татварын орлого 23.5 их наяд төгрөг болж буураад байна. Нүүрсний экспортын биет хэмжээ өнгөрсөн оноос төдийлөн багасаагүй ч хямд үнэтэй нүүрс голлон экспортлож байгаагаас шалтгаалан үнийн дүн нь даруй 40 орчим хувиар буурчээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.40.81) 6 цагийн өмнө

Сангийн сайд улс орны эдийн засгийн хэтийн төлөвийг үнэхээр мэдэж төлөвлөж чаддаггүй, санхүүгийн ямарч мэдлэггүй нь харагдаж байна даа. Сайн дураараа огцрохгүй л дээ,

0  |  0
Top