"Squid Game" киноны од 78 настай жүжигчин У Ён Сүд холбогдох бэлгийн дарамт үзүүлсэн хэргийн шүүх хурал өнөөдөр (2023.02.03) болж өндөрлөлөө. Анхан шатны шүүх хурал Сувон дүүргийн шүүхийн Соннам дахь салбарт болжээ.
2021 оны арванхоёрдугаар сард жүжигчин бүсгүй "А" У Ён Сүгийн бэлгийн дарамтад орсон гэх гомдол цагдаагийн газарт гаргажээ. Цагдаа нар уг хэргийг хэрэгсэхгүй болгосны дараа жүжигчин "А" шүүхэд хандсан байна.
Жүжигчин У Ён Сүгийн зүгээс уг хэргийг үгүйсгэсээр ирсэн. Гэсэн ч 2022 оны арваннэгдүгээр сард уг хэргийг прокурор дүүргийн шүүхэд шилжүүлэн түүнийг хэрэгт татжээ.
Өнөөдөр болсон шүүх хурлын үеэр У Ён Сү төлөөлөгчөөрөө дамжуулан байр сууриа илэрхийлсэн байна. Түүний төлөөлөгч хэлэхдээ "Тухайн үед хариуцагч нэхэмжлэгчтэй хамт зугаалж, гэр хүртэл нь алхсан. Гэхдээ ямар нэгэн дарамт, шахалт үзүүлээгүй. Тиймээс хариуцагчийн уг хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү" гэжээ.
Жүжигчин бүсгүйн тал "У Ён Сү зугаалж явах үедээ бүсгүйг хүчээр тэвэрсэн. Дараа нь бүсгүй хаалганыхаа кодыг хийж байх үед хацар дээр нь гэнэт үнссэн" хэмээн маргажээ.
Харин У Ён Сү "алхаж байх үедээ зөвхөн бүсгүйн гараас атгасан" хэмээн мэдүүлсэн байдаг. Ирэх дөрөвдүгээр сарын 14-нд хоёр талын гэрчийг оролцуулсан хаалттай шүүх хурал болох ажээ.
Сэтгэгдэл ( 6 )
Өвөө шигээ хөгшин өвгөнтэй алхаж явахдаа юу бодсон мөнгө яаж салгах вэ гэж хаа газрын яшканууд бүгд адилхан
Zavaan huuhen ..anhnaasaa uuruu udujde.iim hugshin hvntei hamt alhaad bhdaach yahavde...myngunii mogoi
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

78тай өвгөнийг дагуулж гэр рүүгээ явчихаад үүдэн дээр нь хацар дээр нь үнсээд явчихсан гээд хэрэг үүсгүүлчиж байгаа юм уу? Орсон бол бүх насаар нь суулгах нь ээ
Муу гичийнүүд . Юу ч гэж худлаа шааж мэднэ. Мөнгө л авах гээд байгааншд. Монголд бас яг адилхан. Нөгөө хүн нь хэл амнөөс айгаад мөнгө өгөхөөс аргагүй болдог