Трамп агаарын халдлагаас сэргийлэх зарлиг гаргана

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 06 сарын 04

 

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Украины зүгээс ОХУ-ын нисэх онгоцны буудлуудад хийсэн халдлага адил агаарын цохилтуудаас сэргийлэхэд чиглэсэн хэд хэдэн зарлигт ойрын үед гарын үсэг зурна гэж Цагаан ордноос мэдээлжээ.

Саяхан ОХУ-ын хэд хэдэн мужийн нисэх онгоцны буудлуудад дроны халдлага үйлдсэн бөгөөд ийм төрлийн халдлага АНУ-ын нутаг дэвсгэр дэх нисэх онгоцнуудын аюулгүй байдлын талаарх асуудлыг тавьж байна. Тиймээс АНУ-ын засаг захиргаа агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах “Golden Dome” системийг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч байна. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр, дрон цэргийн ажиллагаанд ямар ноцтой үүрэг гүйцэтгэх болсныг ерөнхийлөгч Доналд Трамп ойлгож байгаа бөгөөд ойрын үед энэ чиглэлээр хэд хэдэн зарлиг буулгана гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu