Засгийн газар хуучин бүрэлдэхүүнтэйгээр ХУРАЛДАЖ БАЙНА

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 06 сарын 04

 

Засгийн газрын өнөөдрийн (2025.06.04) хуралдаан хуучин бүрэлдэхүүнтэйгээр 11:00 цагт эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “ТЭЦ-3” дулааны цахилгаан станцад гарсан ослын шалтгаан, үр дагаварын талаар зэрэг нийт 28 асуудал хэлэлцэнэ. 

Дараагийн Засгийн газар байгуулагдах хүртэл одоогийн бүрэлдэхүүн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх юм. 

Өнөөдрийн хуралдаанаар: 

  • Хувийн нэмэлт тэтгэврийн даатгалын тухай анхдагч хуулийн төсөл,
  • Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
  • Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
  • Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
  • Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төсөл,
  • Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл,
  • “ТЭЦ-3” дулааны цахилгаан станцад гарсан ослын шалтгаан, үр дагаварын талаар зэрэг 28 асуудал хэлэлцэж байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu