Дэлхий дээр 66 цаг үргэлжилсэн соронзон шуурга намжжээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 06 сарын 04

Дэлхий дээр 66 цаг тасралтгүй үргэлжилсэн соронзон шуурга намжжээ. Эл үзэгдэл 2017 оны дөрөвдүгээр сараас хойш бүртгэгдэж буй хамгийн удаан тасралтгүй үргэлжилсэн соронзон шуурга.

Зургаадугаар сарын 1-нд наран дээр хүчтэй дэлбэрэлт болсны улмаас үүссэн плазмын үүлэнцэр дэлхийд хүрч, улмаар дээд түвшний соронзон шуурга дэгдсэн байна. Нарны салхины хурд зарим газартаа 1000 км/с хүрч, плазмын температур 20 сая °C давсан нь хэвийн хэмжээнээс олон арав дахин их төдийгүй нарны титэм дэх температураас өндөр юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
бод(59.153.112.105) 2025 оны 06 сарын 05

2017 оны 4 сараас хойш 66 цаг өнгөрч байгаа юм шиг биччихэж, биччихээд уншдаг хянадаг газар байдаггүй юм бол өөрөө олон дахин уншиж нягтлах ёстой.

0  |  0
Close menu