Жүжигчин Ким Жи Ёныг найз залуу нь СҮРДҮҮЛЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 01

2014 онд хит болж байсан "Жан Бу Ри ирлээ!" кинонд тоглож олны танил болсон жүжигчин Ким Жи Ёны найз залуу өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан түүнийг "өр тавиад зугатаасан" хэмээн мэдээлсэн. Түүнийг эрэн сурвалжилж, байгаа газрыг нь баттай мэдэж байгаа хүмүүсээс тусламж хүссэн ACHILLO энэ удаад сүрдүүлгийн шинж чанартай бичвэр нийтэлжээ. 

Тэрээр "Жи Ён аа, чи надад 1.800.000 вонын өртэй... Ээж маань картын компанитай холбогдож, мэдүүлэг өгсөн. Зээлсэн мөнгө чинь 18 сая вон болох бололтой. Өмгөөлөгч хөлслөхөд шаардагдсан мөнгийг ч мөн буцааж өг. Хоёрдугаар сарын 13 гэхэд мөнгөө өгөхгүй 14-нд өөр нууцуудыг чинь дэлгэнэ. 13-нд мөнгөө өгөхгүй бол оройн мэдээгээр гарахдаа бэлдээрэй. Шүүгчдийг тэнэг гэж бодоогүй биз дээ? 10 сая вон илүү төлөхийг хүсэхгүй байгаа бол заваарахаа болиод эртхэн холбоо бариарай" гэжээ. 

 

 

Реппер ACHILLO өмнөх удаад "Би түүний тухай олон нийтэд мэдээлэхгүй байхын хүссэн. Гэхдээ зургаан сарын турш бодсоны эцэст олон нийттэй хуваалцахаар шийдлээ. Ким Жи Ён бид хоёр хамт амьдардаг байсан. Тэр эцэг, эхийнхээ хүчирхийлэлтэй тэмцэж байсан. Тийм болохоор эцэг, эх маань өөрсдөө өртэй байсан хэдий ч түүнийг орон сууцанд байлгахын тулд нэмж зээл тавьсан. Гэсэн ч тэр нэг л өдөр ор сураггүй алга болчихсон. Тэр өөр хүнтэй үерхэж байгаагаа надад хэлээд дахиж холбоо барих хэрэггүй гэсэн. Гэр бүлийнхэнтэй минь холбоотой санхүүгийн асуудлаа шийднэ гэж амласан ч үүнээс хойш түүний тухай сураг сонсоогүй. 

Аав минь түүнд зарцуулсан мөнгөө эргүүлэн төлөхийн тулд өдөрт дөрвөн цагаас дээш унтдаггүй. Тэр ядарснаасаа болж байнга бөөлжиж байгаа ч гэсэн амьдралаа залгуулахын тулд жолооч хийж байгаа. Ээж минь ч бас. Хариуцлагагүй хүмүүсийг зурагтаар харахыг үзэн ядаж байна. Тэр бидэнд мөнгөө буцааж өгсний дараа энэ бичвэрээ устгах болно.

2022.03.10 Ким Жи Ёны эцэг, эх манайд ирж, биднийг охиныг нь хулгайлсан гэж буруутгасан. Тэд над руу дайрч, охиноо гэр рүүгээ хүчээр авч явсан. Долоо хоногийн дараа тэр зугатааж, манайх орон байраар хангасан. Үүнийхээ төлбөрийг авах ёстой гэж би бодож байна" хэмээн бичиж, олон нийтээс туслалцаа хүсэж байсан билээ.  

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bi(202.126.90.42) 2023 оны 02 сарын 02

00000

0  |  0
Top