Францын төрийн тэргүүн "BLACKPINK" хамтлагийн фен гэдгээ батлав

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 27

 

Дэлхий даяар сая сая шүтэн бишрэгчтэй болсон "BLACKPINK" хамтлаг Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон болон тэргүүн хатагтай Брижит Макрон нар BLINK статусаа бататгасны дараа олон нийтийн анхаарлыг бүр ч ихээр татах болжээ. 

Тэргүүн хатагтай Брижит Макроны зохион байгуулсан "Le Gala des Piéces Jaunes" хандивын арга хэмжээнд "BLACKPINK" хамтлаг оролцжээ. Арга хэмжээ эхлэхээс өмнө хамтлагийн гишүүд Брижит Макронтой уулзаж зураг авахуулсан байна. Тус зургийг Ерөнхийлөгч Эммануэль Макрон авчээ. Хамтлагийн гишүүд өөр бусад алдартнуудтай зургаа авахуулах үед ч мөн Эммануэль Макрон тэдний зургийг авч байсан бөгөөд үнэнч шүтэн бишрэгч гэдгээ ийнхүү харуулсан байна. 

"BLACKPINK" хамтлагийн шүтэн бишрэгчдийн хувьд тэдний тоглолтыг үзнэ гэдэг гайхалтай зүйл. Хандивын тоглолт дээр үзүүлбрээ үзүүлж дууссаны дараа хамтлагийн охид үзэгчдэдээ ёслон бөхийх үед камер Ерөнхийлөгч Эммануэль Макрон руу шилжив. Энэ үед Макрон яг л охидоороо бахархаж буй аав мэт эргэн тойрны хүмүүстээ тэднийг магтаж буй нь камерт бичигдэн үлджээ. 

Тэднийг тайзнаас буух үед Брижит угтан авч талархлаа илэрхийлжээ. Шүтэн бишрэгчид нь "BLАCKPINK" хамтлагийн охидыг Брижит дахин урих талаар ярилцсан байж магадгүй хэмээн таамаглаж байна. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Lol (66.181.160.2) 2023 оны 01 сарын 27

Балай шахуу юм

0  |  0
Top