ШУА-ийн ээлжит Их чуулган ирэх сарын 8-нд болно

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 11 сарын 22

ШУА-ийн тэргүүлэгчдийн ээлжит хурал өнөөдөр боллоо. Тус хурлаар ШУА-ийн ээлжит их чуулганы тов тогтоох, ШУА-ийн дунд хугацааны стратеги төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах, Шилдэг залуу эрдэмтэнд олгодог Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналд нэр дэвшигчийг тодруулах асуудлыг тус тус хэлэлцлээ.

Тодруулбал:

  • ШУА-ийн ээлжит Их чуулганыг 2022 оны 12-р сарын 8-ны өдрийн пүрэв гаригт хийхээр тов тогтов. Тус чуулганаар  ШУА-ийн гишүүнийг сонгох сонгууль явагдах бөгөөд дараах эрдэмтэд нэр дэвшсэнийг тэргүүлэгч гишүүд дэмжлээ.   

 

  •  ШУА-ын харьяа шинээр байгуулагдсан Тархи сэтгэл судлалын хүрээлэн Технологийн инкубаторийн дунд хугацааны стратеги төлөвлөгөөтэй танилцаж улмаар ШУА-ийн дунд хугацааны стратеги төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ.

 

  • 2018 онд ШУА-иас   стратеги төлөвлөгөөг баталж гаргасны дагуу  ШУА-ийн харьяа хүрээлэнгүүд  өөрсдийн  дунд хугацааны стратеги төлөвлөгөө боловсруулсан байдаг.  Шинээр байгуулагдсан дээрх хоёр хүрээлэн энэ  жишгээр дунд хугацааны стратеги төлөвлөгөөгөө  гаргаж танилцуулж байгаа юм.

 

  • Эдгээр асуудлыг Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцээд  ШУА-ийн дунд хугацааны стратеги төлөвлөгөөнд тэргүүлэгч гишүүдээс гарсан саналыг тусган хавсралтаар нэмэлт өөрчлөлт оруулахыг,  ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдийн дунд хугацааны стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийн үнэлгээний тайлан гаргаж 2023 оны I  улиралд багтаан Тэргүүлэгчдийн газарт ирүүлэхийг хүрээлэнгийн захирлуудад даалгалаа.

 

  • Шилдэг залуу эрдэмтэнд олгодог Монгол Улсын Ерөнхийлөгчийн  нэрэмжит  шагналд нэр дэвшигчийг  ШУА-иас тодруулж Ерөнхийлөгчийн тамгын газарт хүргүүлдэг журамтай.  Энэ журмын дагуу ШУА-ийн Тэргүүлэгчдийн газраас ажлын хэсэг гаргаж шагналд нэр дэвшигч залуу судлаачдын материалтай танилцаж өнөө жил ШУТИС-МХТС-ийн дэд профессор, доктор Б.Долгорсүрэн  тус шагналд нэр дэвшүүлснийг тэргүүлэгч гишүүд дэмжлээ.  Б.Долгорсүрэн нь “Программ хангамжийн мэргэжлийн нэр томьёоны тайлбар толь бичгийн программ хөгжүүлэх  нь” сэдвээр магистрын зэрэг хамгаалсан. Улмаар  БНСУ-ын  Кёнхи их сургуулийн Компьютерын  ухаан ба инженерчлэлийн салбар сургуульд суралцаж 2019 онд “Edge-based summarization and compression for large graphs” сэдэвт судалгааны ажлаар “Компьютерын инженерчлэл”-ийн докторын зэрэг хамгаалжээ. Тэрээр  Импакт фактор  өндөртэй  сэтгүүлүүдэд 10  гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлсэн. Мөн оюуны өмчийн 2 патент  эзэмшсэн судлаач юм байна.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top