"Шинжлэх ухаан, технологи инновацыг нутагшуулъя" аянд оролцож байна

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 02 сарын 07

"Бүс нутгийн хөгжилд инновац, технологийн үзүүлэх нөлөө” сэдэвт эрдэм шинжилгээний хурал энэ сарын 6-7-ны өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулагдаж байна.

Энэхүү арга хэмжээ нь шинжлэх ухаан, технологи, инновацын ололт амжилтыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, орон нутагт тулгамдаж буй асуудлыг шинжлэх ухаанд тулгуурлан шийдвэрлэх, мэдээллийн технологийн боломжийг таниулах, эрдэм шинжилгээний ажлын үр дүнг үйлдвэрлэл үйлчилгээнд нэвтрүүлэх зорилтын хүрээнд зохион байгуулагдаж байгаа юм.

Уг арга хэмжээнд ШУА-ийн  Биологийн хүрээлэн, Газарзүй, геэкологийн хүрээлэн, Хими, химийн технологийн хүрээлэн, Технологийн инкубатор, Хэл зохиолийн хүрээлэн, Баян-Өлгий аймаг дахь Философийн хүрээлэнгийн судлаачдаас бүрдсэн 12 хүн оролцож байна.

Арга хэмжээний хүрээнд ШУА-ийн судалгаа хөгжүүлэлтийн үр дүнг бүс нутгийн хөгжилд ашиглах боломж, байгалийн нөөцийн химийн судалгаа, хог хаягдлын менежмент, гиробиологийн олон янз байдал бүрэлдэн тогтох тухай, биологийн төрөл зүйлийн хамгаалал, Монгол Алтайн уур амьсгалын өөрчлөлт экологид нөлөөлөх зэрэг илтгэлүүдийг хэлэлцүүлж байна.

Инновацын бүтээгдэхүүний үзэсгэлэнд ШУА-ийн харьяа хүрээлэнгийн 40 орчим бүтээгдэхүүнийг орон нутгийн иргэдэд танилцуулж байгаа бөгөөд орон нутгийн иргэдийн зүгээс сүүний уургын бэлдмэл, байгалийн гаралтай тос тосон бүтээгдэхүүнүүд, хуурайшуулсан бүтээгдэхүүн, эмийн ургамалтай цай зэрэг бүтээгдэхүүн, технологийг илүүд сонирхож худалдан авалт хийж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top