Их Британид ер бусын үстэй охин мэндэлжээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 10

Их Британид ер бусын үстэй охин мэндэлжээ. Түүний үс нь дээшээ ургадаг ба хэзээ ч доош буудаггүй байна.

“Daily Mail” хэвлэлийн мэдээлснээр, 20 настай Алиа Льюис гэгч бүсгүй 10 долоо хоногийн өмнө охин төрүүлжээ. Бяцхан охиныхоо байнга өрвийсөн үсийг хараад эхэндээ гайхсан байна. Үс нь ургасан ч доош буугаагүй байна. Эмч нар үүнтэй холбоотой байж болох ямар нэгэн өвчин, гений гажиг илрүүлээгүй байна. Охины үсийг угааж, хатаасны дараа дээшээ босчихдог байна. Эцэг, эхэд нь охиных нь үсний энэ ер бусын байдал таалагдаж байгаа гэнэ. Тэд охины үс ийм байдалтай хэвээр үлдэнэ гэж найдаж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top