Дэлхийн хоёрдугаар дайны бөмбөгийг хөргөгч болгожээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 04 сарын 08

Их Британид Росс Миллер гэгч эрэгтэй Дэлхийн хоёрдугаар дайны үеийн бөмбөгийг шар айраг хөргөх сав болгожээ.

Тэрбээр хашаандаа зүлгээ тэгшилж байхдаа 1940-өөд оны бөмбөгийн 11 кг жинтэй гаднах корпусын илрүүлсэн байна. Түүний байшингийн өмнөх эзэмшигчид хашаанд нь төмөр зүйл булсан байдгийг мэддэг байсан ч ус дамжуулах хоолой гэж боддог байжээ. Харин Росс энэхүү төмөр зүйлийг сайтар ажигласны эцэст корпус дээр 1940 он гэсэн бичээсийг харж, цагдаа дуудсан байна. Мэргэжилтнүүд төмөр зүйл нь бөмбөг болохыг тогтоожээ. Гэхдээ дотор нь тэсрэх бодит байгаагүй байна. Саперууд бөмбөг аюулгүй болохыг баталсны дараа Росс бөмбөгийн гаднах корпуст мөс хийн, шар айраг хөргөх хөргөгч болгон ашиглахаар шийдсэн аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu