Хүүхдийнхээ нэр дээр тохиролцож чадалгүй салахаар болжээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 09 сарын 12

Хятад улсад нэгэн хос хүүхдэдээ ямар нэр өгөхөө тохиролцож чадалгүй, эцэст нь салах өргөдлөө өгчээ. Төрөөд ой хүрсэн хүү нэргүй тул төрсний гэрчилгээ авч чадаагүйн дээр вакцинаа ч хийлгээгүй байна.

Пудун дүүргийн ардын шүүхийн тогтоосноор, хосууд 2023 онд гэрлэж, жилийн дараа хүүтэй болжээ. Хүү төрсний дараа хосууд хүүхдэдээ өөр өөрсдийнхөө хүссэн нэрийг өгөх гэж зөрүүдлэн, маргалдаж эхэлсэн байна. Эцэг, эхийн хоёулынхных нь зөвшөөрөл хэрэгтэй байдаг тул бүртгэлийн байгууллагууд хүүхдэд төрсний гэрчилгээ олгохоос татгалзжээ. Шүүх хурал болох үед хүү нэг ой хүрсэн байсан бөгөөд шүүх эцэг, эхийг нь насанд хүрээгүй хүүхдийн эрхийг зөрчиж байна гэж үзэн, тогтоосон хугацаанд төрсний гэрчилгээг нь авах үүрэг хүлээлгэжээ. Гэвч бичиг баримтыг хадгалах асуудал дээр хүртэл хосын хооронд маргаан дэгдсэн тул шүүх түр хугацаанд бичиг баримтыг нь хадгалж, бүртгэл дуссаны дараа эхэд нь шилжүүлэх шийдвэр гаргасан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bat(61.8.152.152) 2025 оны 09 сарын 13

ene erul bish nigem shuu

0  |  1
Top