Сурагчид ангийнхаа үзүүлэнгийн араг ясыг оршуулжээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 13

Германы Шлайден жижиг хотын ахлах сургуулийн сурагчид үе үеийн сурагчдын мэдлэгийг тэлж, үзүүлэнгийн үүрэг гүйцэтгэсэн араг ясыг оршуулах арга хэмжээ зохион байгуулжээ.

Хүндэтгэлийн ажиллагаанд тус сургуулийн багш, сурагчид болон хотын захиргааны төлөөлөгчид оролцжээ. Үл таних эмэгтэйн араг ясыг бүхий л шашны бэлэг тэмдгийг дүрсэлсэн жижиг хэмжээний авсанд хийж, Шлайден хотын протестантуудын оршуулгын газар оршуулжээ.

“Anh Bian” буюу вьетнам хэлээр нууцлаг энх тайван гэж нэрлэсэн араг ясыг 1952 онд тус сургуулийн биологийн ангид үзүүлэн болгож авчирчээ.

Олон жилийн турш сурагчид үл таних эмэгтэйн араг ясыг оршуулах шаардлага тавьсан ч цар тахлын улмаас хойшлуулж байжээ.

Араг яснаас авсан ДНК-ийн шинжилгээний хариу ирэхэд эзнийх нь талаар илүү ихийг олж мэднэ гэж сургуулийн захиргаа найдаж байна.

Сургуулиуд биологийн хичээлд зориулан хуванцар үзүүлэнгүүд ашигладаг болжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top